Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат өнөөдөр /2024.04.10/ таалал төгсчээ.

Тэрээр 1965 онд Төв аймгийн Борнуур суманд төрсөн

  • 1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургууль

  • 1987-1990 Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуулийн урлахуйн анги

  • 1990-1993 Энэтхэг улсын Дарамсала XIV Далай ламын ивээл дэх Төвдийн бурхан урлалын сургуулийн урлахуй ухааны ангид суралцаж Буддын урлахуй ухааны мэргэжил эзэмшсэн.

200 орчим бурханы сонгомол шүтээн зургийн бүтээл, бурханы сонгомол тиг болон зураасан зургийн бүтээл 80 аад сонгодог шүтээн зургийн бүтээл, 30 гаруй шуумал, шавар бурхан, зээгт наамал, цутгамал сийлбэрийн бүтээл туурвихын зэрэгцээ, урлах ухааны онол аргачлалын 70-аад эх зохиолыг төвд хэлнээс монгол хэлнээ орчуулж, “Их Монголын суварга онол хийгээд бүтээх ёс” \2005\, Бурханы шашны сүм, дуганы урлал, чимэглэлийг сэргээн амилуулах Монгол уламжлалт арга ухааны гарын авлага бичжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Очирваань шүтээнийг бүтээн залах тухай” зарлиг 2005 оны тавугаарр сарын 31-нд гарч аймаг бүрээс уран хатгамалч, оёдолчдыг шалгаруулан 2007 оны арваннэгдүгээр сард цугларан ирж, МУСГЗ бурханч лам Г.Пүрэвбатын удирдлага дор УГЗ Б.Цэрмаа оёх, наах, хатгах урлалыг гардан хийлгэж 21 аймаг, Өвөрмонгол, Буриад, Халимаг нийт 28 хүн их шүтээнийг хугацаанд нь амжилттай дуусгажээ.

Мөн Г.Пүрэвбат лам Мэгжид Жанрайсаг бурхныг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос зөөж оршуулах, Монгол Төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэг ажилд гар бие оролцсон. Тэрээр нутагтаа Аглагийн хийдийг үүсгэн байгуулж, барьж босгосон нь өдгөө дотоод гадаадын жуулчид очих дуртай газар болжээ.

Анх удаа Нидерландын Вант улсын хун тайж Клаусын нэрэмжит шагналыг Монголын үндэсний соёл болон шашны өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн бурханч лам Г.Пүрэвбатад энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан байдаг. Түүнчлэн байгалийг урлах 500 гаруй, амьтныг урлах 800 гаруй уламжлалт эх загвар, сүм хийдийн шүтээн чимэглэх 400 гаруй загвар туурвижээ.

Түүний төрөл төгсөд, эр гэр, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

2 Сэтгэгдэл
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Xairan caihan salyy haramcaltai baina Tyynii Aglagiin hiidiin gaihaltai yran byteel ij byren aviac bilgiig monhod tygeen aldarshyylana Xichneen olon salyy yran byteelchidiig ter ocgoj hymyyjyylcrn byantan bilee Dyy mini amgalan taivan noircdoo
Хамгийн их уншсан