УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
Ходоод, улаан хоолойн хавдрын эрт илрүүлгийг Увс аймагт эрчимжүүлэх чиглэл өгчээ
“Tourism Week–2026” үндэсний чуулган өнөөдөр эхэлнэ
Цахилгаан шугам тоноголд хийх 2026 оны төлөвлөгөөт засварын ажил эхэлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь
Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна
“Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Г.Занданшатарыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж өчигдөр гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Г.Занданшатарыг томиллоо.
1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,
- 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
- 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,
- 2000-2003 онд Хаан банкны дэд захирал,
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
- 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
- 2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,
- 2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан.
0 Сэтгэгдэл
























