Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамтай албан уулзалт хийж, Монголын баг тамирчдыг хүлээж буй олимп, тивийн наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.Энэ үеэр талууд өнгөрсөн сард өндөрлөсөн “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд ажилласан үр дүнгээ нэгтгэж, өвлийн спортыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. Тус наадамд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон ССАЖЗЯ-ны Спортын бодлогын газрын дарга Д.Жаргалсайхан нар биечлэн оролцож, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан нь дараа дараагийн наадмуудын бэлтгэл ажлыг хангахад нөлөөлөх зүйл болсон гэдгийг талууд цохон тэмдэглэв.

Талууд 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотноо явагдах Зуны олимпын наадмын бэлтгэл ажлын төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, тогтмол мэдээлэл солилцон хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдлээ. Мөн спортын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлд анхаарч, илүү өндөр амжилт үзүүлэх үүднээс тэмцээн, уралдаан явагдах байршилтай урьдчилан танилцаж, холбогдох их сургуулиуд болон байгууллагуудтай хамтын түншлэл үүсгэх тал дээр анхаарч ажиллах болов.

2026 онд манай тамирчдыг хүлээж буй хамгийн том тэмцээн бол “Айчи-Нагояа 2026” Азийн наадам юм. 9-р сард эхлэх тус наадамд манай улсаас 500 гаруй тамирчин, албаны хүмүүс оролцох төлөвтэй байгаа билээ. Иймд Азийн наадамд оролцох спорт холбоод, шигшээ багийн тамирчдыг дэмжих чиглэлд тодорхой шат дараалсан арга хэмжээ авахаар холбогдох газруудад үүрэг болголоо.Энэ оны сүүлээр Сенегалын Дакар хотноо Залуучуудын олимпын наадам явагдана. Африк тивд анх удаа зохиогдох уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам томилогдоод байгаа юм. Тиймээс тус наадамд оролцох спорт холбоод, баг, тамирчдыг дэмжих, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Залуучуудын наадамд оролцох тамирчдын нэрс 4-р сард эцэслэн тодорхой болох юм.

“Милан-Кортина 2026” наадмын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам нар Азийн олимпын зөвлөлийн гүйцэтгэх захирал Хусайн Аль-Муссаламтай албан уулзалт хийж, 2030 онд Монгол Улсад Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээд байсан билээ. Үүнтэй холбоотой дараагийн алхамуудыг тодорхойлж, Засгийн газар, яам болон МҮОХ-оос авч хэрэгжүүлэх ажлуудыг харилцан тохиролцов.Уг уулзалтад ССАЖЗ-ын Спортын бодлогын газрын дарга Д.Жаргалсайхан, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн Бодлого хэрэгжилтийн ахлах мэргэжилтэн Ш.Баясгалан, МҮОХ-ны гадаад харилцааны албаны дарга Б. Баяртуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ундрал нар байлцав гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан