Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бутаны Цог Жавхлант Хаан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Шинэ Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив БНСУ-ын авто зам барих, засварлах туршлагыг Монгол Улсад нэвтрүүлнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа Үндэсний шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харвааны хэсгийн тоглолт өнөөдөр болно "Дээлтэй Монгол-2024" наадам өнөөдөр болно ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км замыг шинэчиллээ
АН-ын даргаар Л.Гантөмөр үргэлжлүүлэн ажиллахаар боллоо

Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдлаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан Ардчилсан намын дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдлаа.

Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээ хэлэлцэж, шинээр бүрэлдэж буй Засгийн газартай хамтарч ажиллах эсэх, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлэх асуудлаар тус тус хуралдлаа.

Хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн, намуудад өгсөн сонгогчдын санал, мөрийн хөтөлбөрт туссан хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тухайлбал, эрчим хүчний салбарыг либералчлах, татварын реформ хийж өрийн дарамтыг бууруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлж дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үр ашиггүй төсвийн зардлыг үе шаттай бууруулж, төрийн өмчийн компаниудыг иргэд, бизнес эрхлэгчдэд эзэмшүүлэх замаар төрийн оролцоог эрс хумих, орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци ашиглан эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, аж үйлдвэржүүлэх төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж авилгын эсрэг тууштай тэмцэх, иргэдийг орон сууцжуулах ба ипотекийн зээлийн хүүг бууруулан сард төлөх төлбөрийн хэмжээг багасган амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэдийг намаар ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг Үндэсний Бодлогын Хорооны гишүүд илэрхийллээ.

Тиймд ҮБХ-ны гишүүдийн олонх нь Засгийн газарт орж ажиллах нь зөв гэдэг шийдвэрийг илэрхийллээ. Төрийн мөнгөний эсрэг хүнд цаг үед ажилласан сонгууль болсныг онцлон цаашид төрийн бодлого, шийдвэрт Ардчилсан нам хамтран ажиллахаар боллоо.

Ардчилсан намын төлөө санал өгсөн 430.000 гаруй сонгогчийн санал Ардчилсан намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжин өгсөн санал тул тэрхүү саналуудыг гээгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь зөв гэв. Ингэснээр “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”-Эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийн 9 зорилтыг хэрэгжүүлэх боломжтой юм гэдгийг онцоллоо.

Ардчилсан намын төлөөлөн удирдах төв байгууллага ҮБХ-ны нийт гишүүдийн 92%-ийн саналаар Ардчилсан нам Засгийн газарт хамтран ажиллахаар болсон бол нийт гишүүдийн 90%-ийн саналаар Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлж намын даргаар улираан томилов.

Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өмнөх амжилтаа ахиулан 42 суудлыг авсанд ҮБХ-ны гишүүдийн зүгээс Ардчилсан намын дарга, удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүслээ.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан