99100661
info@assa.mn
Билгийн
Доллар (USD)
Улаанбаатар
ЭХЛЭЛ
МоАХ
УЛС ТӨР
ЭДИЙН ЗАСАГ
УУЛ УУРХАЙ
ЭРҮҮЛ МЭНД
СОЁЛ УРЛАГ
СПОРТ
БОЛОВСРОЛ
НИЙГЭМ
ФОТО
ЭКОЛОГИ
зар
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Хүүхдээ эрт илрүүлэгт хамруулах эсэхийг эцэг, эх нь шийднэ
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ, ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жүдочид насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор Баку хотыг зорилоо
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Хотхон, хорооллууд дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг Шуурхай штабын хуралдаанд танилцууллаа
Tsolmon
2025-4-12
1
Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан боллоо. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч, дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэл Улаанбаатар хотын 2300 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний хэрэглээг халах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Ингэхдээ дулаан алдагдлыг бууруулах бодлогыг орхигдуулж болохгүйг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц санууллаа.
Засгийн газар 2026 оныг Боловсролын жил болгон зарласан. Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, багшлах боловсон хүчний хүрэлцээг нэмж, чадавхийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг нэрэмжит жилийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Хөгжлийн суурь бодлогуудаас гадна төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бусад бодлого, төлөвлөгөөтэй уялдуулж авч үзэж байна. Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54,7 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй. Нийслэлийн 150 сургуульд 307,292 хүүхэд суралцдаг бөгөөд дийлэнх нь хотын төвд байршсан, өдөр бүр 168,000 сурагч, 7844 багш дүүрэг хооронд зорчиж байгаа зэрэг нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдөг байна. ЕБС-ийн ачаалал, төвлөрлийг бууруулахын тулд хүн ам олонтой томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг Боловсролын яам, НЗДТГ-аас танилцууллаа.
2025 онд улсын төсвөөс 25 сургууль барихаар тусгасан бол гэр хорооллын бүсэд 2026 онд 29, 2027 онд 28 сургууль барихаар төлөвлөжээ. Үр дүнд нь сургуулийн ачаалал буурна. Мөн сургалтын чанар, боловсон хүчний асуудалд давхар анхаарснаар сурагчдын дүүрэг хоорондын зорчилт, замын хөдөлгөөний ачааллыг ч бууруулна гэж гэж үзэж байна. Мөн 14 дагуул хот, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040 зэрэгтэй уялдуулан их, дээд сургуулиудын байршил, замын түгжрэлд үзүүлж буй нөлөө зэргийг тооцож шинээр байршуулах шаардлагатай байна гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боловсролын асуудалд Засгийн газар онцгой анхаарч, 2026 оныг Боловсролын жилээр зарласан. Боловсролын чанар, хүртээмж, хүний нөөцөд анхаарч дорвитой шийдэл гаргаж ажиллана. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулж хоёр, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халах, өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг ирээдүйн өсөлттэй хамтатган авч үзэж энэ салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн Шуурхай
штабын өнгөрсөн хуралдаануудаас нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн эрэмбэ тогтоосон, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг тодорхой болгосон, Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг нэгдсэн цахим хяналт, бүртгэлийн системд шилжүүлсэн, салбаруудын асуудлыг нэгтгэн харж, гарц шийдлийг олох зэрэг үр дүн байгаа ч хуралдаанаас гарсан үүрэг даалгаврыг шуурхай биелүүлэх, илүү бүтээлч, санаачилгатай ажиллах шаардлага байгааг зарим байгууллага, албан тушаалтанд сануулж цаашид хариуцлага тооцож ажиллахыг анхаарууллаа.
ЖИРГЭХ
ХУВААЛЦАХ
1 Сэтгэгдэл
2025.04.19
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хариулах
Шинэ мэдээ
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Тухайлбал, Aeronext компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна.
Хүүхдээ эрт илрүүлэгт хамруулах эсэхийг эцэг, эх нь шийднэ
Өнөөдрөөс улс орон даяар цэцэрлэг, сургуулиудад урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг эхэлж байна.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ, ОРХОН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дархан-Уул, Орхон аймгийн иргэдэд хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг нэг дороос хүргэлээ.
Жүдочид насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор Баку хотыг зорилоо
Шигшээ багийн бүрэлдэхүүний бусад тамирчид Япон улсад зохион байгуулагдаж буй "Айчи-Нагояа 2026"Азийн наадамд оролцсоны дараа Баку хотноо очиж, дэлхийн аваргадаа нэгдэн оролцох юм.
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ
Унтуулга буугаар нойрсуулсан баавгайг Хан хэнтийн нурууны бүсэд байгальд нь буцаан тавихаар ажиллаж байна
Хамгийн их уншсан
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
2026.09.24
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
2026.09.24
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
2026.09.24
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
2026.09.24
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
2026.09.24
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
2026.09.24
Амундра хүүд амьдрал бэлэглэе
2026.09.26
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
2026.09.27
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
2026.09.28
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
2026.09.27
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
2026.09.28
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
2026.09.28
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
2026.09.28
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
2026.09.29
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
2026.09.28
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
2026.09.27
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026.09.29
Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
2026.09.29
АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2026.09.29
САНАЛ АСУУЛГА