Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Д.Ихбаяр:Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг хот хариуцах үүрэгтэй учраас төсөл гүйцэтгэгч компани барилгаа эхлүүл ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Шүүхийн шийдвэр биелүүлээгүй этгээдэд хүүгийн алданги тооцож, эрүүгийн ял шийтгэл оноох асуудлыг хөндөв Цахим эрсдэлд өртсөн хүүхдэд сэтгэл зүй, хамгааллын дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна “Дакар 2026” залуучуудын олимпын эрх авсан тамирчидтай уулзлаа Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөөг баталлаа Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
"Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан" хангайн бүсээс эхэллээ

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.Энэ хүрээнд бүс тус бүрт бүсийн зөвлөл байгуулж, хуралдаан зохион байгуулах шийдвэрийн дагуу “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Архангай аймгийн “АРА АРЕНА” цогцолборт болно.Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм.Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Хангайн бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй төлөөлөгч оролцож байна гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан