Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотод болно.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнд түр зохицуулалт хийж, аюултай ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон.
Үүнд, Нарны замын Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар, тэндээс Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, мөн Дүнжингаравын гудамжаар Зүүн жанжингийн уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана.
Мөн COP17-д оролцох зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор наймдугаар сарын 15-наас эхлэн дээрх хязгаарлалттай замуудаар аюултай ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг 24 цагийн турш нэвтрүүлэхгүй байхаар зохицуулаад байна.
Иймээс шатахуун, химийн бодис болон хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй бусад аюултай ачаа тээвэрлэгчдийг өөр чиглэл сонгон зорчихыг зөвлөж байна.

























