Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хот, 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянах тогтолцоо бүрдлээ

“Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлсэн тус төсөл 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцыг бүрэн суурилууллаа.

Ингэснээр агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, РМ2.5, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих боломж бүрдэж байгаа юм.

Хэмжилтийн мэдээллийг иргэд, олон нийт "agaar.gov.mnплатформ" (https://agaar.gov.mn?utm_source=chatgpt.com)-оорбодит цагийн горимоор харах боломжтой боллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төслийн хаалтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ БНСУ-ын Засгийн газар, Байгаль орчны яам, Байгаль орчны корпораци болон төслийн багт талархал илэрхийлэв.

Тэрбээр агаарын бохирдол нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг.

Иймээс бодит, найдвартай хэмжилтийн мэдээлэл нь зөв бодлого боловсруулах үндэс болно гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улс өмнө нь зөвхөн цаг агаарын төлөв байдалд дүн шижилгээ хийж чаддаг байсан бол энэхүү төслийн үр дүнд агаарын чанарын урьдчилан мэдээг иргэд авах бүрэн боломжтой болж байна.

Ингэснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах Монгол Улсын тэргүүлэх зорилгыг хэрэгжүүлэх бодлого оновчтой, үр дүнтэй болоход чухал хувь нэмэр оруулах юм гэлээ.

Харин ЦУОШГ-ын дарга Э.Баттулга төслийн хүрээнд агаарын чанарын үзүүлэлт хэмжих хөдөлгөөнт лабораторийг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өгсөн.

Мөн мэдээлэл боловсруулах, үр дүнг үнэлэх, тайлан гаргах MAMIS программыг хөгжүүлсэн.

Мөн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ болон Монгол Улсад нийт 240 орчим албан хаагчийг танхмын болон цахим сургалтад хамруулсан гэдгийг цохон тэмдэглэлээ.

Харин БНСУ-ын Байгаль орчны Уур амьсгал, хүрээлэн буй орчны асуудал хариуцсан захирал Юн Ён Хи хэлсэн үгэндээ энэхүү үр дүнд Монгол Улсад агаарын чанарыг тасралтгүй хэмжих суурь дэд бүтэц бүрдэж байна.

Энэхүү нь бодит цагийн өгөгдөлд агаарын чанарыг үнэлэх, иргэдэд мэдээлэл хүргэх боломжийг нэмэгдүүлж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн нарийвчлалтай, найдвартай мэдээлэл нь агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлого боловсруулахад чухал ач холбогдолтойг дурдав.

Ийнхүү Монгол Улс агаарын чанарын мэдээллийг нэгдсэн системээр тасралтгүй хэмжиж, боловсруулах, олон нийтэд шуурхай хүргэх суурь тогтолцоотой боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан