Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СҮМ ХИЙДЭД АСАР ИХ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ НУУГДААД БАЙНА УУ

ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр Зүүн хүрээ Дашчойлон хийдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар яриа өрнүүлсэн юм. Лам нар тулгамдаад байгаа асуудлаа салбарын сайддаа танилцууж, шинэ яамтай болсонд баярлаж буй сэтгэгдлээ илэрхийлж, цаашид соёл болон аялал  жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чадах чинээгээрээ туслахаа мэдэгдэж байлаа. Харин зүүн хүрээнд түвд, монгол үндэсний хэлбэртэй, 140 баганатай, зуны улиралд хаяагаа тэлэн томосгож болдог Батцагаан хэмээх цогчин дуган, тавин тохой Майдар бурхан залсан өндөр Майдарын сүм, Дэчингалбын алтан дээвэртэй сүм зэрэг олон тооны гоёмсог сүмүүд, мөн их хүрээний хурал номын 30 газар, мөргөл шүтээний сүм дуганууд байрладаг байж.
Гэтэл Ардын хувьсгал гарч, их хэлмэгдүүлэлтийн хар гайгаар эдгээр бүтээн байгуулалт юу ч үгүй болтлоо газрын хөрснөөс арчигдсан байна. Азаар Дашчойлон хийдийн одоогийн дуганууд үлджээ.

Сэргээн засварлах хүртэл агуулах байлаа

Бурхан номын өргөө байсан барилгуудыг нэг хэсэг агуулах хэлбэрээр ашиглаж байсан гэнэ. Зүүн хүрээ хийдээс үлдсэн эдгээр дөрвөн дуганы нэг болох Богд хааны хатан Дондогдуламд зориулан барьсан дуганд 1970-аад оноос цирк байрлах болжээ. Ингээд Ардчилсан хувьсгал өрнөхөд бурхан шашны төлөө гэсэн чин сэтгэлтэй лам нар нэгдэж гурван дуганаа сэргээж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийг үүсгэн байгуулжээ. Өмнө байсан хийдүүд өөр өөрийн гэсэн голлох сахиустай байсан ч, зүүн хүрээнд таван тохой Майдар бурхан залж байсан учир голлох сахиусаараа Майдар бурхныг сонгосон байна.
 
Зориулалтын юмыг зориулалтаар нь л хэрэглэе

Одоогийн байдлаар Дондогдулам хатанд зориулан босгосон дуганд Циркийн сургууль байрлаж байгаа. Гэтэл өчигдөр Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав тэргүүтэй лам нар салбарынхаа сайдад “Анхнаасаа бурхан номын газар байрлахаар баригдсан болохоор зориулалтынх  нь дагуу ашиглах болмжийг бий болгож өгөөч. Шинэ /АСА/ циркийн барилга баригдсан цагаас хойш энд баар цэнгээний газар хүртэл ажиллаж байсан. Харин одоо “АСА” цирк хувьчлагдсан учраас циркийнхэн эндээ ирж бэлтгэл сургуулилт хийх болсон. Албан ёсоор хувьчлаагүй атал нэр бүхий эрхэм энэ байрыг циркийн хамтлагуудад түрээслэж мөнгийг нь авч байна. Тэр ол­сон мөнгөө эргүүлээд барил­гадаа зориулдаггүйг хаал­­гаар нь шагайхад л мэдэг­дэнэ” хэмээн санал хүсэлтээ хэлсэн юм.
Ц.Оюунгэрэл сайд түүний саналыг сонсоод, “Би ганцаараа энэ асуудлыг ярих боломжгүй. Бас цирк, шашин бол хоёулаа соёлын маань үнэт өв. Гэтэл надад алийг нь аврах ёстой гэдэг хүнд асуудал болж байна. Ямартай ч, тус барилгад үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй та бүхнийг уулзуулж, ярилцах боломжийг бий болгох нь миний хийх хамгийн эхний алхам болов уу гэж бодож байна. Удахгүй циркийн барилга барихаар төлөвлөсөн. Тэр ажил маань нааштай байвал та бүхний санал хүсэлт сайнаар шийдэгдэх боломж байна.

Богд хааны багшийн номын өргөө

Ёнзон хамба буюу Жав­зундамба богдын багш Цэдэн овогтой Лувсанхаймчигийн номын өргөө одоогийн Зүүн хүрээ Дашчойлон хийдийн номын сан байрлаж буй дуган юм байна. Ёнзон хамбыг Түвдийн Дашлхүмбэ хийдэд шавилан сууж байхад нь Монгол Улсын тавдугаар онд Банчин богд “Халх Монголд очиж Жавзундамба богдод багшлахаар явсугай” хэмээн тушаажээ. Үүний дагуу богдын хүрээнд ирж, VIII богдод ном заасаар найман жил суугаад, нутагтаа Банчин богдын дэргэд очжээ. Гэтэл Богд Жавзундамба хутагтаас “Ёнзон хамба Лувсанхаймчигийн биеийг нааш заавал ирүүлсүгэй” хэмээн хүссэн захидлыг Банчин богдод илгээсэн хүсэлтийг нь ёсоор болгож Ёнзон хамбыг дахин нааш ирүүлжээ. Түүнээс хойш удалгүй Ёнзон хамба Лувсанхаймчиг “Хувьсгалын эсэргүү лам нарын Гандангийн төв” хэмээх зохиомол хэрэгт шийтгэгдэн 1937 оны есдүгээр сарын 6-нд одоогийн Зүүн хүрээ Дашчойлон хийд дэх номын өргөөнөөсөө баривчлагдаж, цаазаар авхуулсан юм.

Хүрээ соёлыг л дэлгэрүүлнэ

Зүүн хүрээ Дашчойлон хийдэд бурхан шашны олон үнэт бүтээл бий. Япон улсаас Майдар бурхныг хүндэтгэн бэлэглэсэн 5000 жилийн настай дэлхий дээрх хамгийн том эрхи, цамын хувцас хэрэглэл, ховор ном хэвлэл бий. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хийдийн үйл ажиллагааг үзэж сонирхох үеэрээ цамын хувцсыг ихэд сонирхож байсан юм. Энэ талаар хийдийн Тамгын лам Ц.Алтанхүү “Манай хийд хүрээнийх гэдэг утгаараа “хүрээ” гэсэн тодотголтой байхаар бурхан шашныг илүү хөгжүүлэхийг боддог.
Тийм ч учраас устаж үгүй болох дээрээ тулаад байсан цамын багуудыг өөрсдөө бүтээж, сэргээн засварлаж байна” хэмээгээд “хүрээ” цамын багуудыг танилцуулсан юм.

Дархан хүний бурхан ухаан

Монголч дархчууд эрт дээр үеэсээ л бурхан ухаантай байсны бодит илрэлийг Зүүн хүрээ Дашчойлон хийдээс харж болно. Хийдийн дугануудын барилгад ганц ч хадаас ороогүй гэдэг. Бүх хэсгүүдийг хооронд нь оньсоор холбож хийжээ. Саяхан сэргээн засварлахдаа ч мөн одоогийн лам нар аль болох хадаас хэрэглэхгүйгээр зассан байна. Мөн хийдийн дотор талын багануудын будгийг бат бөх байлгах үүднээс модон баганыг цуу ямбуугаар ороож, гадуур нь байтуу буюу үнс, адууны хомоолыг нийлүүлэн шатааж бэлтгэсэн зүйлээрээ шаваад буддаг талаар ярьсан юм.
 
Тарифгүй хийд

Сүүлийн үед буян номын ажил нь хүртэл зах зээлд шилжсэн гэж шүүмжлэх болсон. Тэгвэл энэ шүүмжийн эсрэг үйл ажиллагаагаа бодитоор явуулдаг газар бол Зүүн хүрээ Дашчойлон хийд юм. Хийдэд ном хуруулсан сүсэгтэн олон ямар нэг тогтсон тарифгүйгээр өөрийнхөө сүсэг бишрэлээр өргөлөө өгдөг. Тэгсэн ч тус хийдийн 80 лам бусад хийдийн лам нараас арай дээгүүр цалин авдаг хэмээн тэд ярьж байлаа.
Жилд сүсэгтэн олны хандиваас 600 гаруй сая төгрөгийн орлого тус хийдэд ордог байна. Үүнийхээ 500 гаруй сая төгрөгийг нь лам нарын цалин, цахилгаан зэрэгт зарцуулаад, үлдсэнийг нь жил бүрийн засварын ажилдаа зориулдаг гэнэ.

Зүүн хүрээнээс өөр зүйл үлдээгүй

Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр Монгол Улсад тусахаас өмнө Их хүрээ үндсэндээ Зүүн хүрээ хийд, Гандан гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байжээ.
Хүрээний баруун хэсэг болох Далхын дэнж хэмээн нэрлэдэг байсан одоогийн Ганданд Буддын гүн ухааны гурван их дацан, VIII Богд Жавзундамба хутагтын байгуулсан сүм, 80 тохой Жанрайсэгийн сүм зэрэг байрлаж байсан гэдэг.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Монголд эрдэм боловсрол гэж байхгүй байсан уу түвдийн шарын шашин буддагаас өөр монгол эрдэм ухаан малч эрдэм мэдлэг цэрэг хүчний алдарт замнал ардын урлаг дархан ухаан байхгүй юу яагаад манай улсын төвд энэ сүм хийд олохоороо баригддаг юм угаасаа байдаг амьд бурханыг заавал том хөшөө болгож гуулиар цутгаж зурж мөргөж явах ёстой гэж тэгээд заавал жуулчлалын салбарт монгол гэж үзүүлэх зүйлгүй болтол дарж байгааг дэмждэг юм
manai lam nar hezee hariin heleer nomoo unshihaa bolih ve? choijamst guai yu ch geed bga yum ***** med sohroor shutmeergui bn ta nar iim shinchlel hiij chadah uu???????
тийм шүү. төв гандан зүгээр л мөнгө олдог газар болсон. жинхэнэ буяны үйлийг ном журмаар нь явуулаж байгаа газар дашчойлон хийд юм шүү. ядарсан ард түмэндээ буян болж байгаа сүмийнхэндээ өшөө их буян үйлдээрэй гэж ерөөе
Манай сүм хийд г цэвэрхэн байлгамаар бн_ маш өлөн тоос шороотой, буёад орны буддын сүм г үргэлж арчилж цэвэрлэж, бүх шүтлэг цэвэрлэгээнээс эхлултэй_цэвэр газар цэвэр юманд хүн татагдаж шүтлэгтэн олширно.
dashchoilon xiid enexeer xiid shig baidag.tuw gandangiin lam nar lam gexeesee bossuud shig aashildag boltson bainalee. odoo tsagaan sariin daraa bvr tenegtej ugnu.
Хамгийн их уншсан