Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Довтлогч & хамгаалагч

Энэ улиралд гал гарсан маш олон тоглолт хаа сайгүй болж байна. Өчигдөр л гэхэд талбайн эзэн АН өөрийн талбайдаа МАН-ынхныг хүлээн авч тоглолоо. Тоглолт Төрийн ордны В танхим гэх цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Ямар ч спортын төрөлд нэг нь товтолж, нөгөө нь хамгаалдаг нь бичигдээгүй хууль. Биеийн хүчний спортоос эхлээд оюун спортод хүртэл нэг нь довтолж, нөгөө нь хамгаалдаг.  Тэгвэл өчигдөр болсон тоглолт ч ийм байдлаар өрнөсөн юм. Талбайн шүүгчээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ажиллав. Харин хөндлөнгийн шүүгчид нь УИХ-ын Тамгын газрын хуулийн рефрентүүд. Уг нь, тэдний тоглоомын дүрэм тун энгийн. Аль эртнээс баталчихсан дүрмийн дагуу л явна. Тэр нь УИХ-ын дэгийн тухай хууль.
Тоглоомын сэдэв нь Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хоёр багийнхан энэ тоглолтод нэг биш хоёр бөмбөгөөр тоглохоор иржээ.

МАН-аас УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Байнгын хороонд хамрагдах гишүүдийн тоог 21 болгох хуулийн төсөл гэдэг бөмбөгтэй иржээ.
Харин өрсөлдөгч нь АН. Тэд УИХ-ын тухай хуульд мөн л нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулганы ирцийг намын бүлгүүд 50 хувиас дээш барих асуудал. Хэрэв чадаагүй тохиолдолд намын бүлгийг татан буулгана гэдэг арай том агуулгатай бөмбөг авчиржээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан бэйсболын бөмбөгтэй ирсэн бол АН-ынхан сагсны бөмбөгтэй байсан гэсэн үг л дээ. Хэн ч бодсон хэмжээний хувьд өөр байгаа биз дээ. Багийн гишүүдийн хувьд ч харилцан адилгүй байв. Том бөмбөг барьж ирсэн нөхдүүд арай олуулаа.
Тоглоомыг шүүгчийн дохиогоор эхлүүлэв. Гэсэн ч хоёр баг манай бөмбөгөөр тоглоно, танай бөмбөрөөг тоглохгүй гэж маргалдаж, талбай дээр хэрэлдэж, тоглолтын цагийн тэн хагасыг үдэв.

Том бөмбөгтэй багийн ахлагч нь Д.Эрдэнэбат гэдэг халзан толгойтой, нэлээд том биетэй нөхөр байна билээ. Түүний хувьд энэ жилийн сонгуулиар үндэсний лигийн тамирчин болсны дээр багийн ахлагч болсон юм. Тэрээр, танай бөмбөг жижигхэн учир манай бөмбөгөөр тоглоё. Тэгэхгүй бол танай бөмбөгийг хагална /танай хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй/ хэмээн өрсөлдөгч багийнхныгаа жижигрүүлэв. Гэхдээ тэдний өрсөлдөгч болох жижиг бөмбөгтэй багийн ахлагчийн хувьд ч хашир туршлагатай тамирчин Н.Энхболд. Өнгөрсөн лигийн /өнгөрсөн дөрвөн жилд/ тэмцээнд тэрээр мөн л багийн ахлагч байсан. Тэдний багт үндэсний лигэд хэд хэдэн удаа сонгогдсон хашир туршлагатай тамирчин олон бий. Түүгээр ч тогтохгүй, Засгийн газар гэх багийг толгойлж олон улсын тэмцээн уралдаанд ч оролцож байсан Сү.Батболд ч тэдний багийн гишүүн. Гэхдээ хүний тоогоор цөөн ч өөрийнхөө бөмбөгөөр тоглоно гэж хамгаалагчийн үүрэг гүйцэтгэв.
Товчхондоо энэ тоглоомын зорилго нь гоол хийхээсээ илүүтэй өөр өөрсдийнхөө бөмбөгөөр л тоглох. Бөмбөг бариад талбайн нөгөө захаас нөгөө зах руу гүйж гардаг америк хөл бөмбөгтэй адил гэж хэлж болно. Өөр өөрсдийн авчирсан бөмбөгөө авч гарах л аргыг тэд хайна.

Тиймээс тоглоомын дүрмийн дагуу тоглоно гэж маргах нь тэр. Уг нь, тоглоомын дүрмийн дагуу буюу УИХ-ын дэгийн тухай хуульд ижил төстэй хуулийн төслийг хоёр бүлэг санаачилсан бол хууль санаачлагч нь зөвшөөрсөн тохиолдолд хамтад нь, эс зөвшөөрвөл тусад нь хэлэлцэнэ гээд хэн ч уншаад ойлгохоор тодорхой зааж. Үүний дагуу жижиг бөмбөгтэй МАН-ынхан хамт хэлэлцэхгүй, тус тусынхаа бөмбөгөөр тоглоё гэж тэмцээний Ерөнхий шүүгч болон талбайн шүүгчид хандсан ч том бөмбөгтэй, олон гишүүнтэй АН-ын багийн ахлагч Д.Эрдэнэбат зөрүүдэлсээр л байлаа. Магадгүй өмнөх үндэсний лигийн тоглолтуудад АН-ын багийнхан цөөхөн гишүүнтэй байж МАН-ы багийнханд дандаа хожигдож байсан болохоор энэ удаа хариугаа авах гэж ингэж хатуухан зан гаргаж байсан байж болох юм.

Гэхдээ энэ тоглолтын хувьд шигшээ тоглолт биш. Нэг ёсондоо энэ тоглолтоос ямар нэгэн үр дүн гарахгүй гэсэн үг. Ингэж хоёр багийнхан талбай дээр удаан хэрэлдсэний эцэст хоёр бөмбөгийг энэ тоглолтод хоёуланг нь ашиглахаар болов.
Ингээд тоглолт эхлэв. Дүрмийн дагуу явж байсан ч АН-ын багийн ахлагч Д.Эрдэнэбат дэндүү амиа зан гаргав. Үүнийгээ тэрээр, “Би бүлгийн ахлагч тул багийн гишүүдээ төлөөлж байна” хэмээн тайлбарлах. Харин өрсөлдөгч МАН-ын багийнхны хувьд тэгш эрхтэй оролцож байв. Н.Энхболд, М.Энхболд, Сү.Батболд гээд бүгд тэгш эрхтэй тоглолтод оролцох нь тэр. Үүнийг харсан АН-ын багийн гишүүн Ж.Батзандан уурлаж багийнхаа ахлагч Д.Эрдэнэбатад хандан, “Та боль. Та бүлгийн дарга болохоос, цэргийн дарга биш шүү. Та ганцаараа тэмцээний үзэгчдэд гоё харагдах гэж амиатах хэрэггүй. Бөмбөгөө дамжуул” хэмээн тоглолтын дундуур хашгирч байгаа нь харагдсан.

Үнэхээр багийн ахлагч Д.Эрдэнэбат амиатаж байв. Тэгсэн хэрнээ тэмцээний дүрмийн /хурлын дэгийн дагуу бус/ дагуу бус тоглож, тамирчдыг бөмбөгөө аваад явж байхад нь дайрч унагаад л жинхэнэ бохир тоглолт гаргаж байв. Нэг ёсондоо Д.Эрдэнэбат л ганцаараа довтлоод байсан.
Харин Н.Энхболд ба түүний багийнхан тэднийг хамгаалах гэж тун их хичээсэн. Цөөхөн гишүүнтэй болоод ч тэр үү хамгаална гэдэг үнэхээр хүнд байлаа. Талбайн шүүгч А.Бакей ч мөн адил илт АН-ын талд шүгэл үлээж байв. Гэсэн ч хоёр багийнхан тоглолтын цаг дуусч эн тэнцүү тоглосны эцэст хэн хэнийхээ бөмбөгийг дараагийн тоглолтод ашиглахаар боллоо.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
mundag bichsen bna aa
Ингэж бичээд байвал ч яах вэ....
yum uzeegui teneg yumnuud
Хамгийн их уншсан