Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алт тушаалт нэмэгджээ

Монголбанк өнгөрсөн онд гурван тонн гаруй алт худалдан авчээ. Долдугаар сараас хойш алт тушаалт огцом нэмэгдэж ирсэн байна. Жишээ нь, энэ сард 547 кг алт худалдан авсан аж. Төв банк өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэхэд 2011 оны мөн үеэс 300 гаруй кг-аар илүү гарсан байна. Алт тушаалт ийнхүү нэмэгдэж байгаа нь хэд хэдэн шалтгаантай бололтой. Тухайлбал, дэлхийн зах зээлд үнэ нь өндөр байгаа, гэнэтийн ашгийн 68 хувийн буюу үнийн өсөлтийн албан татвар авахгүй болсонтой холбоотой аж. Энэ жил ч бас алт тушаалт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан