Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Өлсгөлөн ээжүүдэд” хэлэх үг

МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө эрүүл мэндээрээ дэнчин тавин байж, өлгөлөн зарлана гэдэг бол эр зориг мөн. Бас нинжин сэтгэл ч мөн. Монгол ээжийн монгол хүний төлөө гэсэн сайхан сэтгэл ч гэдэгтэй би санал зөрөхгүй байна. Гэхдээ ээжүүд маань нэг л туйлшраад байна уу гэсэн бодол төрөх болов. Бүр эрүүл мэндээ худалдаад байгаа ч юм болов уу гэсэн хар төрөөд байгааг нуух юун. Яагаад гэж олон хүн асуух биз.
Тэднийг “өлсгөлөн” гэж тодотгохын учир аваас маш олон зүйлийг хэлж болохоор байна. Гэхдээ энд нэг л жишээ байхад хангалттай. Өнөөгийн энэ нийгэмд мөнгөтэй хүнд бялдуучлах нь энгийн үзэгдэл болсон. Бараг тэр нь шударга ёс мэт харагдах болсон байж ч мэдэх. Мөн чанарын хувьд бол мэдээж хэний ч үл зөвшөөрөх асуудал. Тиймээс л өлсгөлөн зарласан ээжүүдийг “өлсгөлөн ээжүүд” гэж хэлж байгаа юм. Яагаад гэвэл тэд монгол эх хүний төлөө, жирийн нэгэн монгол хүний төлөө өлсөөгүй юм. Цагтаа улаан дарцаг шиг мандан бадарч байсан, одоо ч тэр бие нь сульдсанаас сэтгэлд нь өшөө авалт өрнөж байгаа хүний төлөө ээжүүд эрүүл мэнд, бие махбодио зориулж байна.
Ингэж хэлэхээр тэд намайг яг л барьж идэх шахах нь дамжиггүй л дээ. “Хэрэв чиний ах чинь, аав чинь хилс хэрэгт гүтгэгдээд шоронд орсон бол чи яах байсан юм. Бүр амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад эмнэлэгт биш шоронд хориод байвал яах вэ. Ингэж бодож үзсэн үү, та нар. Ингээд нэг бодоод үзээрэй” гээд л зандрах нь дамжиггүй. Өлсөж байгаа нэг нь ингэж хэлэх нь дамжиггүй ч, өлсгөлөн зарлаагүй хэрнээ Н.Энхбаярын шүтэн бишрэгчид манийг бол барьж аваад балбах нь бүр тодорхой.
Гэхдээ л үнэн юм үнэнээрээ байх ёстой. Хэрэв тэд үнэхээр гэм зэмгүй монгол хүний төлөө эрүүл мэндээрээ дэнчин тавьж, шударга ёсны төлөө тэмцэж байгаа л юм бол 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үер амь насаа алдсан гэм зэмгүй таван залуу, тухайн үеийн МАХН-ын байрны үүдэнд очиж үгээ хэлснийхээ төлөө шоронд орсон хэдэн зуун залуусын төлөө тэд ингэж тэмцэхэд яасан юм бэ. Нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байгаа эхнэртээ цай шөл зөөгөөд явж байсан залуу, гудамжаар алхаж явсан залуус тэгвэл гэм хийсэн хэрэг үү. Тэд шударга бус зүйл хийсэн үү. Тэдэнд үнэхээр буруу байсан юм уу. Бас шударга бус сонгуулийн үр дүнг эсэргүүцсэнийх нь төлөө тэдэнд ял оноосон нь шударга явдал уу. Энэ бүхнийг өлсгөлөн зарласан ээжүүдээс асуумаар байна.
Ээжүүд минь үнэхээр л шударга ёсны төлөө тэмцэж байгаа бол өлсөх цагаа сонгож чадаагүй байна. Үнэхээр л тэмцэж байгаа бол та нар дөрвөн жилийн өмнө өлсөх ёстой байж. Бууны овоо хараанаас бултаж чадаагүй гэмгүй хүүхдүүдийнхээ төлөө тэмцэж, эрэл мухардсан ээжүүд Төрийн ордны баруун хаалган дээр майхан бариад хэвтэж байсан. Тэдэнтэй та нар нэгдэх байж. Ингэсэн бол өнөөдөр нууцлаг хэргийг үйлдсэн нууц ноёнтон илчлэгдэх байсан ч юм билүү. 

Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ардчилсан гэх Монгол Улсад шударга бус зүйлийн эсрэг үгээ хэлж, хэлмэгдсэн, амь насаа алдсан олон залуусын төлөө та нар эрүүл мэндээрээ дэнчин тавих байж ээ.
Хэний төлөө, юуны тулд эрүүл мэндээ золиосолж, өлсгөлөн зарлах нь мэдээж та нарын эрх. Гэхдээ олон нийтэд бол та нарын өлсгөлөн шударга ёсны төлөө гэж харагдахгүй байгаад л энэ асуудлын зангилаа байна.
Засгийн газарт орсон МАХН-ын сайд нар ч тэр бүгд  ашиг сонирхолын зөрчилтэй байгаа нь илт. Монгол Улсад шорон биш эмнэлэг хэрэгтэй гэж ярьдаг хэрнээ байгаа эмнэлгээ шорон болгоод эхэллээ. Н.Удвал сайд “Би эрх ашгийн зөрчилтэй юм шиг харагдахгүй гэж бодоод Засгийн газрын асуудлаар дуугардаггүй” гэж хэлж байсныг сэтгүүлч миний бие хоёр цийлэнгээрээ, хоёр дэлдэнгээрээ сонссон. Гэсэн ч түүнд ашиг сонирхолын зөрчил байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын шоронд бус эмнэлэгт хорихын тулд  II эмнэлгийн гуравдугаар давхарыг торлож эхэллээ. Мэдээж тэнд шоронд тарчилж байгаа жирийн хоригдлууд ирж эмчлүүлэхгүй нь ойлгомжтой. Салбарын сайдтай мөрийцөхөд ч бэлэн байна. Тэгэхээр энэ бол зөвхөн МАХН-ын дарга Н.Энхбаярт тусгайлан бэлтгэсэн шоронжсон эмнэлэг болоод байна уу, эмнэлэгжсэн шорон болоод байна уу гэдэг нь эргэлзээтэй. Салбарын сайдын хэлж буйгаар үүнийг эмнэлэг биш шорон хэлбэрээр ашиглах гээд байгаа юм шиг байна. Ийм л шударга гэхэд шударга бус зүйлийн төлөө ээжүүд минь та нар эрүүл мэндээ золиосолж байгаа гэдгээ эрүүл ухаанаар тунгааж үзээч.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
za ene ehchvvd boli doo. naadah chin namiin ybuulgaar hiij baigaa ajil b doo. ta nar vheheer mohgol ehchvvd ym bol mohgoliin ireedvi bolson vr sadiin toloo yagaad olsoj bolohgvi baigaa ym be. toroh barih asuudal, hvvhdiin park, ter tuul gol orchim barilga bariad baigaa gazar olsoj hebtej bolno shvv dee. herebee ta bvgd enhbayriig gargaj hebtvvleh ym bol emegteichvvdiin horihod horigdoj baigaa emegchvvdiin heden onoodor hvnd obchtei baigaa billee. ted nariig ch gesen gargaj emchlvvlmeer baina. Horigdoj baigaa ihenh emegteichvvd er ni bol ene heden hybisgalchidiin zolios bolj baigaa.Ychir ni tor shig tortei, ail ger er hvn ni ezen shig baisan bol ter horihod setgeliin shanlal, amidiin hagatsal, obchinii vvr, hybisgaliin zolios, archaagvi ersiin gariin shvvsiin eldvvr bolj baisan emegteichvvd hyyliin omno byryytan bolj zolios bolj baigaa horigdoj baigaa emegteichvvdiinhee toloo olsmoor ym daa.
neeree l xonjil gydsaa ijilsvvleed zoxion baigyylalttai olsch bga yum bish vv. end goliig ni olood bichsen bna shvv dee. bi lav edniig demjixgvi bga
bid archaagui gesen shig hog novshin dundaa hevtej baidag ichmeer yum, eh humuus baij yadaj archaatai tseverhen bai l daa
chi harin ingej bichij baigaa ni enhbayariinhaa mungund hudaldagdchihsan yum bishuu. uuruu wiatnamiin shees uu chi
Намнан гэгч чи оороо юу чоилгодгуи мал юм жоохон толгоигоо ажлуулаа ч
heden ooh mah ni unjsan avgai nar mongo avch olsoh dureer turah emchilgee hiilgej bgaan bish uu
yg oorsdoo olsson geed hucaad baih ym,honjil gudsaa ijilsuuleed caanaas ni zohion baiguulalttai olsoj baigaa ymar erguu tenegiin tolgoimedeejiin haragdah bus uu ,ta nar ichij uzeech,hudlaa hucaj ovliin tesgem huitend zuzaan honjil tevreed odorjin hevtej baigaa chini uneheer unemshilgui jujig taviad baigaan bish uu,harin Enhbayr guain huniih ni huvid emnelegt hevtej emchluulsen ni zov shuu ,emnelgiin conhiig shorongiin ym shig bolgodog ni ymar uchirtai ym be,zugeer baij boldoggui ym uu ali esvel Enhbayr guai orgoh ,conhnoos userchih geed baigaa ym uu, za ymartai ene olsood baigaa avgai nariig hohino gej helii
gertee ulsuj bhaar end irj ulsuj bga biz, amidral ugaasaa shiruun bn sh de,mongoor l ulsuj bga biz, enhbayar bii bolgosn ulsuglun humuusee ergeed l ashiglaj bna daa,ene ger bul yer ni taraa sain taniuulj bna doo, buduuleg, busdiig ul toomsorlogch, muuhai humuus bna.
uu muu malaa chi jaahan tomhon setgeech yadag mal bee 7sariin1iig elbegee batzandan magna nar niilj hiisen teriig nuutsiin angillaas hasch ard irgeded il tod bolgo gesniihee tuluu ter hvniig shorond hiisiin muu uuruu mungund hudaldagdsan durah hujaagiin shees
chi harin ingej bichij baigaa ni enhbayariinhaa mungund hudaldagdchihsan yum bishuu. uuruu wiatnamiin shees uu chi
ene eejuud er ni ardaa mungo togrognii asuudaltai l holbootoi olsolgon zarlaj baigaa. ene enh bayariin ed horongiig ni mungon torguulaar avaad sulalah heregtei.
za yostoi golii ni olood ynen yum helle d. harin manai hedhen arai l hyamd setgehyitei eejyyd /bi bol ted nariig mongol eejyydiin tuluulul gej helehed ynend yl niitsne gej bodoj baigaa/ oilgoj uhaarah suhuu alga. manai mongolchuudiin nileedgyi hesegt avuushtai zan baidag. yu ve gevel za gevel yogyi gej. edgeer eejyyd yne hulsii ni avaad za getsen bolhoor deerhiig ch suhuurch oilgoh uhaan dutna do. uhaan ni dutaj bui hymyysees ch olj songol hudaldaj avhc baigaa gej haragdaj baina
heden ooh mah ni unjsan avgai nar mongo avch olsoh dureer turah emchilgee hiilgej bgaan bish uu
za yostoi golii ni olood ynen yum helle d. harin manai hedhen arai l hyamd setgehyitei eejyyd /bi bol ted nariig mongol eejyydiin tuluulul gej helehed ynend yl niitsne gej bodoj baigaa/ oilgoj uhaarah suhuu alga. manai mongolchuudiin nileedgyi hesegt avuushtai zan baidag. yu ve gevel za gevel yogyi gej. edgeer eejyyd yne hulsii ni avaad za getsen bolhoor deerhiig ch suhuurch oilgoh uhaan dutna do. uhaan ni dutaj bui hymyysees ch olj songol hudaldaj avhc baigaa gej haragdaj baina
Хамгийн их уншсан