Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онигооны эзэн Василий Иванович Чапаев чинь ийм л хүн байж


Зөвхөн Орост төдийгүй манайд ч Василий Иванович онигоогоороо алдаршсан нэгэн. Өнөө үеийнхэн иргэний дайны домогт жанжин энэ хүнийг онигоогоор нь л мэднэ.

Чапаев 1887 оны нэгдүгээр сарын 28-нд Будайка Казан мужийн Будайка тосгонд тариачны гэр бүлд зургаа дахь хүүхэд нь болон мэндэлж. Уг нь түүний нэр Чепаев гэдэг байсан ч түүний комиссар байсан Фурманов өөрийнхөө романд нэг үсгийг нь өөрчилж Чапаев гэж бичсэнээр ийн алдаршиж. Өөрөө ч гарын үсгээ Чепаев гэж зурдаг байсан гэдэг.

1908 онд Василий цэрэгт татагдаж Киевт очсон ч дараа жил нь халагдаж. Өвчний улмаас халадгдсан гэдэг. Харин 1914 онд дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд дахин татагдаж 159 дүгээр нөөц хороонд алба хааж байгаад 1915 онд фронтод очжээ. Бүр шархдаж бага унтер офицер цол авч байсан байна. Георгиевын медаль, гурван зэргийн загалмайгаар шагнуулсан байна. Хоёрдугаар сарын хувьсгал гарахд тэрээр Саратовт эмнэлэгт хэвтэж байжээ. 1917 онд оросын социал демократ /большевикуудын/ намд элсч явган цэргийн 138 дугаар нөөц хорооны даргаар сонгогджээ. Арванхоёрдугаар сард Николаевскийн цэргийн зөвлөлийн комиссараар томилогдсон байна. 1918 оны хавар улдаан армийн хоёр хороо зохион байгуулахад Пугачёвын нэрэмжит хороон даргаар томилогдож 1918 оны арваннэгдүгээр сараас 1919 оны хоёрдугаар сар хүртэл Жанжин штабын академид суралцсан байна. Зургадгуаар сард буудлагын 25 дугаар дивизийн дарга болж,  долдугаар сард нь толгойдоо шархаджээ. Храин 1919 оны есдүгээр сарын 5-нд гүн ар талын Лбищенск дэх штабыг нь  цагаантны цэрэг дайрах үеэр амь үрэгдсэн байна.

Түүний хэрхэн нас барсан талаар өнөө хүртэл яг нарийн тогтоогоогүй юм. Зарим нь  түүнийг шшархдаад Урал мөрнийг гатлах гэж байгаад живсэн гэдэг. Кинон дээр нь ч ингэж гардаг. Өөр бас нэг таамгаар бол гол гаталсан хойноо нас барж тэнд нь оршуулсан гэдэг. Олзлогдсон улаан цэргүүдийн яриагаар бол сандарч тэвдсэн цэргүүд Урал мөрөн рүү ухарч зугтаахад Чапаев хэсэг цэргүүдийг командлан сөрөг давшилтад орж өөрөө гэдсэндээ шархадсан. Цэргүүд түүний дамжлан авч мөрөн гаталж байхад шархнаасаа болж нас барсан гэнэ. Голын эрэг очрим оршуулсан ч хожим нь голын голдрил өөрчлөгдөж шарил нь усан дор орсон гэнэ.

Гэтэл Урал мужийн албаны хүмүү с болохоор одоо есдүгээр сард гол гатлахаар сээх ямар ч боломжгүй. Өдийд маш хүйтэн байдаг, ингэж туршсан ч чадаагүй гэдэг. Харин түүнийг олзлогдсон, дараа нь ой ухаанаа алдсан гэдэг байна.
Зарим зүхиогчид Иргэний дайнд Чапаев нэг их түүхэн үүрэг гүйцэтгээгүй, гагцхүү тухайн үед улаан армийг бэхжүүлэх, хүмүүсийн итгэл төлөвшүүлэх зорилгоор Щорс, Сергей Лазо, Котовский мэт ийм түүхэн дүр, домог бий болгосон гэдэг.
Баримтаар бол 25 дугаар дивиз Колчакын талын мэдэлд байсан Эфа, Уральск, Оренбург, Актюбинск зэрэг хотыг цагаантнуудаас чөлөөлж ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүний тухай өөрийн нь комиссар байсан Фурмановын зохиолоор “Чапаев” кино хийсэнд хожим нь ЗХУ-ын ардын жүжигчин болсон Борис Андреевич Бабочкин тоглосон юм.

Чапаев 1908 онд 16 настай Пелагеей Метлинатай гэрлэж зургаан жил хамт амьдрахдаа гурван хүүхэд төрүүлжээ.

Том хүү Александр нь эх орны дайны фронтод тулалдаж хошууч генерал болсон байна. Москвагийн цэргийн тойргийн их бууны захирагчийн орлогч хийж байж. Охин Клавдия нь намын ажил хийж, эцгийнхээ талаар материал цуглуулж байжээ. Бага хүү Аркадий нь цэргийн нисэгч хийж байгаад 1939 онд сөнөөгч онгоц туршиж байгаад нас барсан гэнэ.

Чапаевын онигооноос

Цуурай
Василйи Иванович Петка хоёр цагаантнуудаас зугтааж байна. Худаг харагдахаар нь хоёулаа худагт ороод нуугдаж. Цагаантнууд ирээд худаг руу өнгийж:
-    Энд хэн ч алга аа гэхэд Чапаев цуурай болон дуурайж “Энд хэн ч алга аа” гэв.
Цагаантнууд:
-Тэд цаашаа зугтаачихсан бололтой гэхэд
Чапаев бас л...
-Тэд цаашаа зугтаачихсан бололтой гэв.
Цагаантнууд
-    Гранат шидээд үзэх үү гэвэл Чапаев
-    Цаашаа зугтаад явчихав уу гэж “цуурайтсан” гэнэ.

Үргэлж нойтой бөгстэй явалтай биш

Чапаев, Петька хоёр нуурын эргээр зугаалж яваад хун шувууд хос хосоороо хєвж явааг харж гэнэ. Петька:
- Даргаа, та энийг хар даа. Ямар vзэсгэлэнтэй юм бэ? Та хун шувуу болохыг хvсдэг vv?
- Тэгэхээч болих уу даа Петька минь.
- Юу гэсэн vг вэ, ийм гоё шувуу болохоос татгалзана гэдэг чинь.
- Гоё нь ч гоё л доо. Гэхдээ vргэлж нойтон бөгстэй  байх тийм ч сайхан зvйл биш гэж бодож байна.
Шумбаснаас сэлсэн нь дээр
Чапаев, Петька хоёрыг цагаантнууд барьжээ. Тэгээд цементэн талбай дээр элэг дєрвєєр хэвтvvлж байгаад сэлэхийг тушаав. Цагийн дараа Петька:
- Даргаа, би тэсэхээ байлаа гэхэд Чапаев
- Гvрийгээд сэлээд бай хvv минь, цаадуул чинь аягvй бол шумба гэж тушаана шvv.

Тарвасыг яаж тэсэх бол

Чапаев Петька хоёр цагаантнуудад баригдав. Жимсний цэцэрлэгт авачаад нэг нэг жимс аваад ир гэж гэнэ. Петька алим авчирч. Цагаантнууд алимыг бөгс рүү нь чихэн тамлаж эхэлтэл Петька ёолохын оронд инээгээд байх юм гэнэ. Цагаантнууд гайхаад учрыг нь асуутал Петька “цаана чинь Василий Иванович тарвас авчирч байгаа” гэжээ.

Эрлэг дэх Чапаевын мод

Нэг хүн нас бараад эрлэгт очиж. Тэгтэл тэр нь цэцэрлэгт хүрээлэн гэмээр бөөн модод байх юм гэнэ. Ямар учиртайг нь асуувал энэ мод хүн бүрийн оноосон мод байгаа юм. Харин дэлхий дээр тэр хүний тухай онигоо ярих бүрт л мод нь сагсалзаж байдаг юм гэж гэнэ. Ингээд л захаас нь энэ Ленинийх, тэр Сталиных гээд тайлбарлаж явж. Зарим мод үл ялиг хөдөлж байхад зарим нь бараг хөдлөхгүй. Эрлэгийн эзэн ийн тайлбарлаж явснаа нэлээд ширүүн хөдөлж байгаа нэг модыг тэврээд “За одоо болохоо болилоо шүү. Өнөөх Василий Ивановичийг чинь яриад эхэллээ. Одоо юу ч мөчиргүй болно шүү” хэмээн сандарсан гэнэ.

0 Сэтгэгдэл
16tai ohintoi gerelsen yum bish uu
1887 ond torson atlaa 1908 ond 16 nastai bsan yum bol naadah chini sonin gar bna doo
16tai ohintoi gerelsen yum bish uu
odoo Petka-g harii kkkk
odoo Petka-g harii kkkk
Хамгийн их уншсан