Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтдаа л байя

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын нэгэн чухал үйл явдал нь Ерөнхийлөгчийн гэр бүл олон нийтэд зориулсан цэнгүүний үеэр бүжиглэдэг хэсэг юм. 2009 онд Ерөнхийлөгчийн гэр бүл дуучин Бионсегийн дуулсан “At Last” дуунд бүжиглэсэн бол энэ удаа Женнифер Хадсоны “Let’s Stay Together” дуунд бүжлээ.
Энэхүү цэнгүүнд тэргүүн хатагтай Мишель Обама ази гаралтай загвар зохион бүтээгчдийн загвараар гоёжээ. Түүний өмшсөн даашинзыг Жэйсон Ву урласан бол туфль нь Жимми Чүгийнх юм. Тэргүүн хатагтай дөрвөн жилийн өмнө ч бас Жэйсон Вугийн урласан даашинзыг өмссөнөөр дизайнераа нэрд гаргаж байсан билээ.
Б.Обама энэ удаагийн тангаргийн ёслолынхоо зардлыг хэмнэх үүднээс уламжлал болсон олон цэнгүүн наадмыг цуцалж, ердөө хоёрыг л зохион байгуулсны нэг нь энэ юм. Цэнгүүнд дуучин Алиша Кис, Стиви Уондер, Марк Энтони, Кэти Перри зэрэг одод оролцож, үзэгчдийг хөгжөөжээ.












0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан