Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
М.Анхцэцэг гурав дахь олимпдоо оролцоно

Гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024” олимпын 81 кг-ын жинд оролцохоор боллоо. Олон улсын хүндийг өргөлтийн холбоо 2022-2024 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчныг жагсааж олимпод оролцох эрх олгохг журамтай.

Уг журмын дагуу Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос олимпод оролцох жин тус бүрийн шилдэг 10 танирчныг зарлахад манай тамирчин М.Анхцэцэг уг жагсаалтад багтлаа. Тус холбооноос Парисыг зорих тамирчдын нэрийг эцсийн байдлаар энэ сарын 24-нд зарлана. Улмаар Үндэсний олимпын хороо баталгаажуулснаар М.Анхцэцэг олиимпод оролцох эрхээ албан ёсоор авах юм.

"Парис-2024" олимп нь М.Анхцэцэг гавьяатын хувьд гурав дахь олимп нь юм. Тэрээр "Рио-2016” олимпод наймдугаар байрт шалгарсан бол “Токио-2020” олимпод дөрөвдүгээр байр эзэлж байлаа. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан