Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Галдан шатаасан гэж Азербайжанд 60 хүнийг баривчиллаа

Азербайжаны Исмаилл хотод  болсон эмх замбараагүй байдал, галдан шатаах ажиллагаанд оролцсон хэмээн 60 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. Баривчлах ажиллаганы үеэр олон хүнийг хүч хэрэглэн зодсон гэж хэвлэлүүд бичиж байгаа бол цагдаагийн олон ажилтан ч бас нэрвэгджээ.
Исмаиллд эмх замбараагүй байдал бий болж хэд хэдэн автомашин, зочид буудлыг галдан шатаасан юм. “Чираг” гэдэг зочид буудлын эзэн Эмиля Махмарданова согтуугаар  машин жолоодож яваад гэрлийн шон мөргөж, гэрч болон ойр байсан хүмүүсийг доромжлон эрх чөлөөнд нь халдсанаас энэ хэрэг үүджээ. Иргэд газар дээр нь хариугаа авах гэж машиныг нь шатаагаад хотын захирагчийн албан байрны өмнө цугларч өөр бас хэд хэдэн машин шатаасан байна. Цагдаагийнхан аргагүйн эрхэнд цэргийнхнийг дуудаж туслуулжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан