Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таны нүүр царай юу хэлнэ вэ

Та тольдохдоо нүүр царайнаасаа юу олж хардаг вэ. Үзэсгэлэнтэй, хацар гоо царай, эсвэл жаахан ядарч гундсан арьс уу. Гэхдээ энэ бол одоо өгүүлэх сэдэв биш. Бид танд нүүрээ тольдохдоо зөвхөн гоо сайхнаа шинжих биш харин эрүүл мэнддээ бяцхан ч атугай шинжилгээ хийж байхад тустай зөвлөгөө өгье.
Хятадын уламжлалт анагаах ухаанд хүний нүүр царайг эрүүл мэндийн толь гэж үздэг. Таны нүүрний хэсэг бүхэн биеийн чинь тодорхой нэг хэсгийг илтгэж байдаг аж. Ингэхдээ хүний нүүрийг дух, хамар, эрүү, баруун болон зүүн хацар гэж хуваадаг байна. Энэ таван хэсэг нь гал, шороо, ус, төмөр, мод гэсэн таван зүйлийг төлөөлж, таны дотор эрхтэн, биед тань юу болоод байгааг хэлж өгнө.


Дух


Дух нь галыг төлөөлж байдаг. Тиймээс зүрх судас, нарийн гэдэс, хүний оюун ухаан, бодол санааг илтгэж байдаг. Хэрэв дух чинь улайх, эсвэл дух орчимд ямар нэг өнгө илэрвэл зүрхэнд асуудал байна гэсэн үг. Гэхдээ зарим тохиолдолд духны арьсны өнгө өөрчлөгдөх нь сэтгэл санаа цочирдсонтой холбоотой байдаг. Хүний сэтгэл санааны өөрчлөлтийг илтгэдэг учраас ч духан дээр чинь бичээтэй байна гэдэг хэллэг гарсан биз ээ. Зүрхний шигдээс болохын өмнө хүний духанд хөхөвтөр туяатай ногоон өнгийн нарийхан судал ажиглагддаг байна. Тиймээс ийм шинж тэмдэг ажиглагдвал даруй эмчид хандаарай.

Хамар

Шороог илэрхийлдэг энэ эрхтэн ходоод, нойр булчирхай, дэлүүтэй холбоотой. Хэрэв эдгээр эрхтэн өвчилбал хамар хавиар шинж тэмдэг илэрнэ гэсэн үг. Архи хэтрүүлэн уусны дараа хамрын хялгасан судас тасарч улайдаг нь ч үүнтэй холбоотой.  

Эрүү

Хүний эрүү усыг төлөөлж, бөөр, давсаг болон гормоны тогтолцоо, булчирхайны эрүүл мэндийг илэрхийлдэг. Эрүү амны ойролцоо арьсанд элдэв зүйл гарах, хар толбо үүсэх зэрэг нь бөөр давсагны орчимд өвчтэй байна гэсэн үг. Түүнчлэн эрүүгээр байн байн батга гарах нь гормоны тэнцвэр алдагдсаны шинж юм. Энэ нь таны биеийн эстроген, тестостероныг илэрхийлж, эмэгтэй хүний хувьд сарын тэмдгийн хугацаа алдагдах, тогтворгүй болох харин эрэгтэй хүний түрүү булчирхай өвчилсний дохио болдог байна. Харин уруул болон хамрын дундах хонхорхой хэсэг нь хүний нөхөн үржихүйн эрхтнүүдийн эрүүл мэндийн илэрхийлдэг. Энэ хэсэгт хэвтээ шугам ажиглагдах, сэв толбо гарах, янз бүрийн өнгөтэй болох нь нөхөн үржихүйтэй холбоотой өвчлөл байгааг илэрхийлдэг. Хятадын уламжлалт анагаах ухаанд жижиг эрүүтэй хүний бөөр, давсаг өвчлөх магадлал өндөр байдаг гэж үздэг. Гэхдээ энэ нь заавал бөөрний өвчин тусна гэсэн үг биш. Харин санаж аваад бөөрөө хамгаалж хайрлаж байхад хэрэгтэй юм.

Баруун хацар

Баруун хацар нь төмрийг төлөөлж, хүний биеийн уушиг, бүдүүн гэдэсний үйл ажиллагаа, эрүүл мэндийг илтгэдэг. Баруун хацар дээр гарсан арьсны өөрчлөлт нь уушиг өвчтэй байгааг харуулдаг. Тухайлбал, ханиад хүрэхэд хүний баруун хацар дээр жижиг батга гарах юм уу  бага зэрэг улайх шинж ажиглагддаг. Харин уушигны ужиг өвчин баруун хацар дээр хүний нүдэнд харагдахуйц шинжээр илэрдэг. Ужиг астма, бронхиттой хүний өвчин хөдлөхийн өмнө баруун хацар улайх, толботох, үл ялиг хөхөвтөр ногоон өнгө ажиглагдах зэрэг шинж илэрдэг. Мөн уушгинд хүчилтөрөгч дутагдсан үед ч ийм шинж ажиглагддаг байна.

Зүүн хацар

Зүүн хацар нь модыг төлөөлж, элэг, цөсний эрүүл мэндийг илэрхийлдэг. Баруун хацрын нарийн хялгасан судас хагарах, улайх, ялангуяа хамрын хажуу хэсгээр улайвал элгэнд хортой бодис бөглөрснийх эсвэл элэг халуудах, идээт үрэвсэл юмуу хавдар бий болсных гэж үздэг. Түүнчлэн судас товойх, улайх, юм бижрүүтэх нь цусны даралт ихэссэнийг илэрхийлдэг. Харин зүүн нүдний доод хэсэгт шаравтар туяа ажиглагдвал цөсөнд холестрол ихэдсэнийг харуулж буй хэрэг. Мөн зүүн хацраар уурлах, сэтгэлээр унах гээд хүний сэтгэл хөдлөлийг мэдэж болдог.


0 Сэтгэгдэл
barag l unen bna bi us baga uudag eruun deer bainga yum gardag
Хамгийн их уншсан