Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд “Чингис бонд”-ын талаар сайн мэдэхийг хүсч байна


Assa.mn сайт уншигч, хэрэглэгчдийнхээ дунд “1,5 тэрбум ам.долларын ”Чингис бонд”-ын талаар та хэр мэдлэгтэй байна вэ” гэсэн санал асуулга явууллаа. Монгол Улсын Засгийн газраас гаргасан энэ үнэт цаасны талаар иргэд ямар ойлголттой, ач холбогдлыг нь хэрхэн үнэлж байгааг тодруулах зорилгоор явуулсан санал асуулгад оролцогсдын тал нь болох 50,6 хувь нь энэ талаар мэдэхгүй байна гэж хариулжээ. Харин 20,8 хувь нь “Энэ өр эргээд иргэдийн нуруун дээр бууна” гэсэн гутрангуй хариу өгсөн байх юм. Иргэдийн 12,3 хувь нь “Засгийн газар иргэдэд мэдээлэл өгөхгүй байна” гэсэн нь дээр дурдсан “энэ талаар мэдэхгүй” гэдэгт нэмэр болж байна. Манай уншигчдын дөнгөж 6,8 хувь нь л “Маш сайн ажил” гэсэн хариу өгчээ. Санал асуулгад оролцсон хэрэглэгчийн 5,5 хувь нь “иргэдэд юм болохгүй дээ” гэсэн байхад 3,9 нь бас “Тэртэй тэргүй бид оролцохгүй болохоор надад хамаагүй” гэсэн хариу өгсөн байна.
Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ сонсохгүй, хийж байгаа ажлаа мэдээлдэггүй хаалттай байдлыг хална гээд байгаа ч хийж байгаа зарим ажлын нь талаар иргэд хангалттай сайн мэдээлэл авч чдаагүй, учрыг нь тодорхой олоогүй байгаа нь эндээс харагдаж байна.

0 Сэтгэгдэл
Үүнийгээ сайн тайлбарлаад, яах гээд байгаагаа хэлээд өгч болдоггүй юм уу
тэгж л таарна хүмүүс ямар ч мэдээлэлгүй байна ш дээ
Хамгийн их уншсан