Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн урилгаар энэ сарын 21-22-нд тус улсад Төрийн айлчлал хийж, мөн сарын 23-26-нд Швейцарийн Давост болох Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр орой эх орондоо ирлээ.

БНПУ-д хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскитэй хэлэлцээ, Сеймийн маршал Эва Копач, Сенатын маршал Богдан Борусевич, Ерөнхий сайд Дональд Туск нартай албан ёсны уулзалт тус тус хийсэн юм. Мөн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Варшавын Их сургуульд лекц уншиж, БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн хамт Монгол-Польшийн бизнесийн уулзалтад оролцож, үг хэллээ.


БНПУ-д оршин сууж байгаа монгол иргэдтэй уулза
ж, Польш дахь Монгол судлалыг дэмжих үүднээс Варшавын Их сургуульд шинээр байгуулагдаж буй монгол хэлний ярианы дадлагын танхимыг албан ёсоор нээх арга хэмжээнд оролцов.

Айлчлалын үеэр Монгол, Польшийн Засгийн газар хооронд эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд айлчлалын үеэр гарын үсэг зурлаа.
 
Швейцарийн Давост “Эрсдлийг даван туулах чадвар” сэдвийн дор болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийн эдийн засгийн төлөв байдал, ардчилал, авлигатай тэмцэх, ус, ногоон хөгжил зэрэг сэдвийн дор болох хуралдаануудад оролцов. Мөн дэлхийн эдийн засгийн удирдагчдын албан бус цугларалтад оролцож, хоёр талын уулзалтууд хийв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан