Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Facebook” сурталчилгаанаас 1,3 тэрбум ам.доллар олжээ

“Facebook”-ийн ашиг өнгөрсөн оны сүүлчийн улиралд маш бага буюу ердөө 64 сая ам.доллар байжээ. Энэ нь жилийн өмнөх мөн үед 302 сая ам.долларын ашигтай ажиллаж байсантай нь харьцуулвал бараг тав дахин байгаа юм. Ийнхүү Facebook-ийн ашиг буурсан нь тус компани үйл ажиллагаагаа хөгжүүлэх судалгаанд ихээхэн хөрөнгө зарцуулсантай холбоотой аж. Уг нь, “Facebook”-ийн зар сурталчилгаанаас олох орлого нэмэгдэж, улмаар нийт орлого нь 40 хувиар өсч, 1,6 тэрбумд хүрсэн байна.  Үүний 1,3 тэрбум нь цэвэр реклам сурталчилгаанаас олж ирсэн орлого юм.
Хэдий орлого сайн байгаа ч цэвэр ашиг нь буурсан гэдэг таагүй мэдээлэл хөрөнгийн зах зээлд ч нөлөөлж, Facebook-ийн хувьцаа өчигдөр бага зэрэг унажээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан