Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Чавесын бие хэвийн сайн байна

УЖВенесуэлийн парламентын дарга Диосдадо Кабелью “Ерөнхийлөгч Уго Чавес мэс заслын дараахыг бодвол сэргэн сайжирч байна” гэж мэдээлсэн байна. Түүнийхээр бол одоо Ерөнхийлөгч хэвийн байдалдаа эргэн орж байгаа юм байна. Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд Кубын нийслэл Гавана хотноо мэс засалд орсныхоо дараа олны өмнө ил гараагүй, Кубын клиникт хэвтэж байгаа юм. Венесуэлийн албаны хүмүүс түүнийг тун удахгүй эх орондоо ирнэ гэж мэдээлж байна.
Харин сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон учраас дахин сонгууль явуулах цаг болсон гэж итгүүлэхийг оролдсоор байна. 2011 оноос бие нь муудаж дөрвөн ч удаа мэс засал хийлгээд байгаа 58 настай Уго Чавес өнгөрсөн оны аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ялсан юм.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан