Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Албан тушаалтнууд сургуулийн сурагчийг хөхөө багасга гэжээ

АНУ-ын Миссури мужийн боловсролын байгууллагын албан тушаалтнууд Сент-Луисын оршин суугч 13 настай Габриэлла Жексонд хөхөө багасгахыг санал болгожээ. Зургадугаар ангийн сурагч охин  өөрийнхөө насанд хэт томдсон хөхтэй байгаа нь үеийнхэндээ таагүй нөлөө үзүүлж байна гэж тэд үзсэн байна.
“Хэрэв таны охин ангийнхандаа том хөхөө гайхуулахаа болихгүй бол мэс засал хийнэ” гэж эхэд нь түшмэлүүд мэдэгджээ. Харин охины эх Тамми Жексон эхлээд чихэндээ итгээгүй ч учрыг олохоор дээд тушаалын хүмүүст ханджээ.
Гэтэл түшмэлүүд өөдөөс нь утсаар “Танай охины хөх хэт том болохоор хүүхдүүдэд гайхуулж, анхаарлыг нь татаад байна. Тэгэхээр мэс засал хийхээс өөр арга алга” гэсэн байна. Ээж харин,  тэд үүнд би л буруутай юм шиг тийм хандлагаар хэлсэн. Би яагаад буруутай гэж. Бурхан охиныг минь тэгэж л төрүүлсэн юм чинь хэмээн мужийн боловсролын байгууллагын тэргүүн Клайв Коулмэнд гомдолтой байгаагаа ярьсан байна.  Тэгээд ч энэ бүхнийг шалгаж учрыг нь олж өгөхийг хүсчээ. Харин дээд тушаалын хүмүүс нь албан тушаалтнууд, ээж хоёр харилцан буруу ойлголцжээ гэсэн хариу өгч. Таммигийн бага хүү есөн настай Элайж ч гэсэн ангийхандаа үргэлж доог тохуу болдог гэнэ. Гэхдээ тэр бол цээжиндээ мэс засал хийлгэсэн сорвиосоо болдог байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан