Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нутгийн зөвлөлийн золголтыг хориглов

Жил бүрийн цагаан сараар нутгийн зөвлөлийн золголт нэрээр Улаанбаатар хотын том гэсэн ресторан, үзвэр үйлчилгээний газраар золголт болдог. Тэгвэл үүнийг энэ жилээс зохион байгуулахгүй байх үүргийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн Засаг дарга нартай хийсэн цахим хурлын үеэр анхаарууллаа. Тэрээр хэлэхдээ, “Засгийн газрын 1111 утсанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэн Баасанбат, Лхагвасүрэн гэдэг хоёр хүнээс нутгийн зөвлөлийн золголт нэрээр төсвийн мөнгө их хэмжээгээр зарладаж байна. Архи дарс, ууц, боовыг хэдэн арваар нь авчаачиж байна. Ингэж золгоход 80-100 сая төгрөг шаардлагатай болдог юм байна. Тиймээс үүнийгээ энэ жилээс болих хэрэгтэй” гэсэн юм. Төрийн банк, Тавантолгойн гэрээ, МИАТ-ийн хэрэг гэхчлэн төрийн зарим байгууллагын алдаатай бодлого, үр ашиггүй гэрээ, хувьдаа их хэмжээний мөнгө завшсан зэргээс үүдэн төрийн байгууллагын нэр хүнд унаж байна. Тиймээс аймгийн Засаг дарга нар ийм хууль бус ажил хийхгүй байхыг анхааруулаад иргэдээ сонсож, нээлттэй шударга ажиллахыг хүсч байв. Үндэсний татварын Ерөнхий газрын удирдлага гадаадад аялуулах тухай гэсэн тушаал гаргаж байгаа нь ичгэвтэр хэрэг. Өнгөрсөн онд л гэхэд 462 сая төгрөгөөр ажилчдаа зугаалуулсан. Иргэний нисэхийн Ерөнхий газар татвар төлөгчдийн нэг тэрбум төгрөгөөр гадаад улс оронд аялсан, 3,8 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэгт зарцуулжээ. Гэтэл нэг суманд ашиглах компьютер томографикийн аппарат л гэхэд 900 сая төгрөгийн үнэтэй байдаг аж. Гэтэл ийм их мөнгөөр зугаалж байгаа нь байж боломгүй хэрэг гэдгийг Ерөнхий сайд анхааруулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан