Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОГОЙ ЖИЛИЙН ӨНГӨ

ОЛОН УЛС НИЙГМИЙГ БҮХЭЛД НЬ ӨӨРЧЛӨН ХУВИРГАХ ЧАДВАРТАЙ ШИНЭ ДАВХАРГАТАЙ БОЛНО

Хар усан могой жил болж өнгөрөх үйл явдлын эрчмээрээ өмнөх жилээсээ хавьгүй илүү. Үүнтэй зэрэгцээд нууцлаг хувирамтгай жил болох төлөвтэй. Жилийн махбодь нь ус, өнгө нь хар болохоор энэ жилд хүнийг тэнгэрт тултал өргөж эсвэл газар доогуур ортол нурааж чадах нууцлаг хүчний нөлөө, ихтэй жил байх болно. Улмаар 2013 онд хүн төрөлхтөн урьдчилан тааварлах ямар ч боломжгүй, гэнэтийн олон үйл явдалтай тулгарна. Бүгд мартаад удсан олон зүйл энэ жил ахин гарч ирэх болохоор асуудалтай тулгарч магадгүй тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Улмаар улс төр, эдийн засгаас эхлээд хүний сэтгэл санаа хүртэл бүх л салбарт глобаль өөрчлөлтүүд  гарах магадлал маш өндөр. Иймд энэ жилд зорилгодоо богино хугацаанд хүрэхийн тулд бүгдийг аль болох төлөвлөж, бүдүүвчилж байх хэрэгтэй. Гэнэтийн олон зүйл тохиолдох болохоор бүх л салбарт анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй. Энэ мэтээр усан могой жил нь хүндхэн, амжилт муутай мэт санагдаж болох ч өрнөх олон үйл явдлыг өөртөө болон өрөөл бусдад ашигтайгаар эргүүлэн хувиргах тун хялбар байна гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
Өөрчлөлт, хувиргалтын үе эхэлсэн гэдгийг он гарсаар бүгд ойлгож мэдэрнэ. Жилийн дотор та бидний мэддэг ертөнц танигдахгүй болтлоо өөрчлөгдөж магадгүй. Энэ бүх өөрчлөлт нааштай байх үгүйг зөвхөн нийгэм, нарийвчилбал хүн болгоны хүслээс шалтгаалах юм. Могой нь жилдээ нэг заавал арьсаа сольдгийн адилаар 2013 оны эзэн могой нь хэд хэдэн удаа хуучирч хэрэггүй болсон арьсаа, өөрөөр хэлбэл хэрэггүй болсон сэтгэгдэл, эргэлзээ, төөрөгдлөө үлдэн хаяна. Жилийн дугаар нь чөтгөрийн арван гурав байгаа нь энэ жил ямаршуу огцом өөрчлөлт, хувиралтай жил болохыг улам тодотгон харуулж байгаа билээ. Сонголт хийх, саадыг давах, цаашдын амьдрал ба хувь тавиланд нөлөөлөх шийдвэр гаргахтай салшгүй холбоотой гэж болно. Нийгэм бүхэлдээ шинэ, соргог юм болгон руу тэмүүлэх болохоор урд нь тогтоод байсан журам, дүрэм бүхэн өөрчлөгдөнө. Харин ийм нөхцөл байдал нь шинжлэх ухааны эрэл хайгуул хийдэг, уран бүтээлчид, өдөр тутмын нэгэн хэвийн юманд баригдах дургүй хурц хүмүүст ээлтэй гэж болно. Энэ жил хилэнцийн ордныхны элдэв чанарууд онцгой идэвхжинэ.
Хавартаа улс төрийн тавцанд олон халаа солио болж, нийгмийн идэвх онцгой нэмэгдэнэ. Дэлхийн  олон оронд шинэ удирдагч түрэн гарч ирэх бөгөөд цөөнгүй улсын  нийгмийг бүхэлд нь өөрчлөн хувиргах чадвартай шинэ давхарга бий болно. Цөөнгүй улсад төрийн удирдлага, Засгийн газрууд гэнэт солигдож магадгүй. Хүмүүс уран үг, хоосон амлалт бус бодит үйлдэлд голлон анхаардаг болж ирнэ гэдгийг улстөрчид тогтоож авахад илүүдэхгүй байх.
2013 оны дунд үеэс Бархасбадь гараг байрлалаа солин ихрүүдийн ордноос мэлхийн орд руу шилжинэ. Ингэснээр удирдах албан тушаалтан, элитүүдийн тойрогт олон тооны огцом өсөлт ба уналт гарах нөхцөл бүрдэх юм. Ийм үед зохион байгуулалтаа зөв хийх, улс төрийн хэт амбиц гаргахаас зайлсхийх, ухаалаг хэлэлцээрийн төвшинд асуудлыг шийдэх чадвар, хамтарсан шийдэл гаргах хандлага зэрэг нь суудал, албаа огцом солихоос сэргийлж чадна.
2013 оны хоёрдугаар хагас нь гэр бүлийн үнэт зүйлс, соёл, уран бүтээл, хөгжил урагшаа түрэн гарч ирэхээрээ эхний хагасаас эрс ялгаатай байна. Энэ үед Засгийн газрууд цөөнгүй тооны нийгмийн асуудлыг шийдэхийн тулд олон нийтээс бодит дэмжлэг авч, зөвлөлдөж байх шаардлагатай. Сургалт, суралцах дээр анхаарсан хүмүүсийг цаг үе нь аяндаа тэтгэж эхэлнэ.
Товчхондоо, ирж байгаа усан могой жил нь эсрэг тэсрэг үйл явдал зөрчилдөөнөөр гойд баялаг байна. Тиймээс гадны элдэв асуудал, бэрхшээлийг гэхээс илүүтэйгээр өөрийн дотоод бухимдал, ээдрээг шийдэн даван гарахад анхаарах ёстой, хүнээс сэтгэлийн ихээхэн хат шаардсан жил гэж болно.


Хонь

Усан могой жилд хонины ордныхон хэзээний шийдэмгий дайчин зангаа гээхгүй. Гэхдээ зорилгодоо бусдаас урьтаж хүрэх гээд үйл явдлыг хэт яаруулбал том алдаа болно гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр эцсийн дүнд сэтгэл гонсгор үлдэхгүйн тулд яарвал даарна гэдэг үгийг ямагт санах хэрэгтэй.  Энэ жил алдаан дээрээ суралцаж цаашлаад зөв дүгнэлт гаргасны үндсэн дээр үйл явдлыг яаруулалгүй цагийн аясыг аажмаар дагаж явах нь хамгийн зөв.


Үхэр

Усан могой жилд үхрийн ордынхон онцгой идэвхтэй байна. Өнгөрсөн жил хүрсэн ашигтай байр сууриа энэ жил ч алдахгүйг хүснэ. Гэхдээ амжилт, үр бүтээлээр арвин байхын тулд үхрийн ордны хүн маш болгоомжтой, хянуур байх ёстой. Учир нь, үйл явдлыг хэт яаруулбал амжилтад хүрэх нь бүү хэл улам цааш нь түлхэж таарна гэдгийг анхаараарай. Арга мухардсан үед ухрах зам, хэрэглэх арга гээд бүх л бэлтгэлээ сайтар базааж ихэд уян хатан байж, богино хугацаанд шийдвэр гаргадаг байх ёстой.

Ихэр


Цагаан сарын дараанаас ихрүүдийн идэвх нэмэгдэнэ. Энэ ордны хүмүүст гол төлөв ажиглагддаг сул талууд болох хөнгөмсөг зан, цочмог шийдвэр гаргах гэх мэт талууд суларснаар амьдралд илүүтэй ажил хэрэгч, дайчнаар хандан амжилтад хүрэх боломж бүрдэнэ. Оны эзэн могой нь аяндаа ихрүүдээс өндөр хурд, их ачааллыг бус харин сайтар бодож боловсруулсан тооцоотой алхам, хурд биш чанарыг шаардах болохоор цаашид амжилтад хүрэх сэтгэлгээг бий болгоход таатай жил байна.


Мэлхий


Усан могой  жил нь мэлхийн ордныхонд олон асуудал дагуулсан, аюултай, сэрэмжилбэл зохих адармаатай жил гэж санагдаж магадгүй. Гэхдээ илүүтэй анхааралтай байж, илүү шийдэмгий  бөгөөд сэргэлэн байж чадвал бүх асуудлыг хялбар шийдэх боломжтойг олж харж болно. Энэ ордонд төрсөн хүн байгалиас маш их зөн совинтой байдаг болохоор энэ жил түүнийгээ ашиглан таарч болох бэрхшээлийг урьдаас зөнгөөрөө мэдрэн тааж, өөрийн болон өрөөлийн бэлдсэнээс цөөнгүй асуудлын ард түвэггүй гарах боломжтой. Энэ мэтээр могой жил нь ихрүүдийн хувьд олон нааштай зүйл дагуулсан жил болно.

Арслан

Энэ жил арслангийн ордныхонд гэнэтийн бэлэг олныг барих бололтой. Бэлэг болгон таатай байхгүй гэдэгт итгээрэй. Олон тооны асуудал нууцаар ужгирсан ч гэнэт сөхөгдөж магадгүй. Гэхдээ арслангууд шийдэмгий, дайчин байж чадвал олон саадыг төвөггүй өөртэй ашигтайгаар эргүүлж чадна. Тэгээд ч гаргаж байгаа хичээл зүтгэл нь өндөр үр дүнд хүргэхээр урам зориг ихтэй байна. Усан могой жилд цаашдын амьдралд нь нөлөө үзүүлэх олон зүйл шийдэгдэх болохоор арслангууд цагаа дэмий алдалгүйгээр ажил мэргэжлийн салбартаа хүрсэн амжилтаа бататгах тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй.

Охин

Охины ордныхны хувьд усан могой жил нь ажил, хувийн амьдралтай нь холбоотой олон асуудлыг шийдэх хязгааргүй их боломжтой жил. Хувь хүний зан чанараас хамааралтай болон хамааралгүй урд нь биелэгдэшгүй гэж санаж байсан олон зүйл биелж, хувь тавиланг нь үндсээр нь өөрчлөх боломжтой. Энэ жил охиныхон эрч хүчтэй байх болохоор төрөлхийн төвийг баримтлагч зангаа өөрчлөх хүсэл төрнө. Имижээ өөрчлөн орон гэр, ажлын байрандаа засвар, өөрчлөлт хийхээр жил ч эхэлж магадгүй юм.

Жинлүүр

Энэ ордныхонд усан могой жил таалагдана. Учир нь, энэ ордны хүмүүс гэнэтийн бэлэгт дуртай.
Энэ жил хувь тавилангаа өөрчлөх бүх эрх гарт нь байх учраас олон үйл явдалд сонирхолтой ажиглагчийн байр сууринаас бус харин идэвхтэй оролцогч байхыг хүснэ. Жинлүүрүүдийн хувьд азтай жил байх болохоор шийдэмгий байж чадвал оны сүүлээр санаанд багтамгүй өндөр амжилтад хүрч, олон ажлын ард гарах боломжтой.

Хилэнц

Нууцлаг, дотогшоо зантай хилэнцүүдэд өөрчлөлт, хувиралт, элдэв үйл явдлаар дүүрэн усан могой жил ихээхэн таалагдах нь гарцаагүй.
Ийнхүү дотоод хүсэл эрмэлзлэлтэй нь гадна болж байгаа үйл явдлууд давхцах болохоор ямар ч асуудал, үл ойлгогдох байдал тулгарсан ч барьц алдаж сандарна гэж байхгүй. Гэхдээ бүх зүйлд аяндаа тэргүүлж манлайлаад яваад байна гэж бас болохгүй. Тухайн асуудлыг шийдэхэд хэр их чармайлт, зүтгэл гаргаснаас хамаараад амжилтын төвшин нь өөр байна. Бусад ордныхонтой адилаар энэ жил нь хоёрдмол утгатай байна. Өөрөөр хэлбэл, идэвхтэй, дайчин байвал амжилтад хүрч, ноомой, томоотой байвал ялагдал хүлээнэ.

Нум


Нумууд могой жилд хурдацтай өөрчлөгдөн хувирах нөхцөл байдалд маш хурдтайгаар дасан зохицох болно. Жилийн нууцлаг, адармаатай байдал тэднийг айлгаж чадахгүй. Шинэ юм болгонд хурдан суралцах бөгөөд бусдыг сургахдаа гаргуун гэдгээ ч харуулах боломжтой.
Өөртөө итгэлтэй л байж чадвал энэ жил ямар ч хүнд ажлын ард гарна. Мөн тойрон хүрээлж байгаа хүмүүстэйгээ муудалцахгүй, элдэв асуудлыг аль болох эвээр шийдэхийг хичээх хэрэгтэй.

Матар

Энэ ордны хүмүүсийн хувьд луу жилд гаргасан алдаагаа өөрчлөн засах, амьдралаа нааштайгаар эргүүлэх асар их боломж дагуулсан жил болно. Хувь тавилан, аз эзээ өөрийн гараар удирдан засах боломж олон гарна. Олны анхаарлыг өөр дээрээ илүү татах гэдэг ерөнхий сул тал нь энэ жил онц чирэгдэл учруулахгүй бололтой. Гэхдээ энэ үг, хийж байгаа үйлдэлдээ илүүтэй анхаарал болгоомжтой хандахгүй бол асуудал мундахгүй гэдгийг од эрхсийн байрлал харуулж байна.


Хумх

Хумхынхан усан могой жилийн эхэн үед нэлээд хүнд тусах бололтой. Битүү хуримтлагдсаар ирсэн олон асуудал гэнэт тэнд, энд гарч ирэн яаралтай шийдэхийг шаардах таагүй олон зүйлтэй тулгарна гэдэгт сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Амьдралд нь гарч байгаа олон өөрчлөлтийг мэдрэх, хүлээн авч нэвтрүүлэхэд бэрхшээлтэй байх болно. Гол нь асуудлыг бусдад тохон өөрөө хөндлөнгөөс зүгээр харж суух гэлгүйгээр алгуурлалгүй шийдэж байх хэрэгтэй.

Загас

Усан могой жил нь загасны ордны хүмүүс усандаа наадаж байгаа жараахай мэт байх боломжтой. Хаашаа, хэдийд, хэнтэй явах гээд бүх чиг, шийдвэрийг өөрийн хүссэнээр тайван сонгох боломжтой. Яарах, хатуу үүрэг хариуцлага үүрэх шаардлага гарахгүй.  Луу жилд эхлүүлсэн цөөнгүй ажлаа энэ жилд амжилттай үргэлжлүүлэх боломж нээгдэнэ. Гэхдээ бүгдийг амжилтад хүргэхийн тулд олон зорилтыг давхар шийдэх шаардлагатай.

0 Сэтгэгдэл
Melhii ordnii zurhaid ihriin ordiig holchihson bh yum
yg ymar jil bln gd bgan bl?delhi sonhimu haishaen?aimr sanagdh.r zvlvdl wnda
bugdiig holiod bichchixdeg ymuu haashain be... tgd sn ord neg alga haraaliin zurhaichaar bichuulsen ymuu gemr l bn dag
Хамгийн их уншсан