Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикийн буланд гурван мянган хүн цангаж байна


Жолоодлогогүй болж Мексикийн буланд зогсоод байгаа аялал амралтын “Карнавал Триумф” хөлөг дээр  3,1 мянган хүн, хөлгийн багийн 1,1 мянган хүн халуун, усгүйгээс болон зутарч эхэлж байна. Хөлөг АНУ-ын Техас мужийн Галвестоноос гарч хоёрдугаар сарын 11-нд эргэн ирэх ёстой байсан ч 10-ны өдөр Мексикийн буланд Юкатан хойгоос 240 км-ийн зайд явж байхад нь машины хэсэгт гал гарч хөдөлгүүр нь ажилгүй болсон юм. Түймрээс болж хэн нэгэн бэртэж түлэгдээгүй ч хүнс, цэвэр ус дутагдаж, цахилгаан, үүрэн телефон ажиллахгүй байгаагаас бэрхшээл учирч, зорчигчид ихээхэн бухимдаж байгаа юм байна. Хөлөг эзэмшигч Carnival Cruise Lines компани зорчигчдод бүх зардлыг нь буцаан олгоно гэж мэдэгдэж байгаа ч өөр ямар нэгэн хөнгөлөлт, хохирол барагдуулах тухай дурдаагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан