Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрхэмбаяр, Ө.Пүрэвбаатар нарын хэн нь Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга вэ

-Л.Эрхэмбаяр намын даргынхаа тамгыг хууль бусаар шилжүүлжээ-

Сүүлийн үед АН-ын ретинг маш өндөр байгаа. Ганц нэг газар ялагдсаныг эс тооцвол шүү дээ. АН-ынхны хийсэн ажил ард түмэнд таалагдсан уу, эсвэл одоо АН-ын ээлж гэж сонгогчид итгэл хүлээлгээд байна уу. Ямартай ч АН-ынхны шоу хэтэрчихгүй бол сонгогчдыг олонхи нь итгэл хүлээлгээд байна. Гэхдээ хамраараа газар хатгачихсан нэг нь Сонгинохайрхан дүүрэг. УИХ-ын сонгууль болоод орон нутгийн сонгуульд Л.Эрхэмбаярын удирдсан Сонгинохайрхан дүүргийн АН өвдөг шороодож, тахимаа өгчихөөд байгаа.
Үүнээс үүдэн намаа ялдагдалд хүргэсэн дарга Л.Эрхэмбаярт хариуцлага тооцох саналыг намын нөхдүүд нь гаргасан удаатай. Гэтэл мань эр тамгаа авч зугтаагаад нэг хэсэг хугацааг үдсэн. Энэ мэдээж УИХ-ын сонгуульд дахин санал хураалтаар өрсөлдөх гэж байгаа түүнд сөрөг сурталчилгаа болох нь дамжиггүй. Үүнийг ухаарсан Л.Эрхэмбаяр намын даргынхаа тамгыг тус дүүргийн Засаг дарга М.Чинболдод гардуулсан юм. Гэтэл түүний тамга гардуулсан хурал нь хууль бус байж. Тодорхой хэлбэл, намын дарга сонгох эрхтэй 99 гишүүнээс ердөө 30 гаруй нь л М.Чинболдыг дэмжиж. Нэг ёсондоо Л.Эрхэмбаяр өөрийн тойрон хүрээлэгчдийг хуралдаа оролцуулаад тамгаа М.Чинболдод гардуулж. Гэтэл мань хүн намын даргынхаа тамгыг шилжүүлснийхээ дараа “Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны ээлжит бус хурлыг дүүргийн намын дарга Л.Эрхэмбаяр зарлан хуралдууллаа. Энэхүү хуралд намын хорооны саналын эрхтэй 99 гишүүнээс 56 оролцжээ. Хурлаар намын удирдлагын асуудлыг хэлэлцэж Дүүргийн намын дарга Л.Эрхэмбаяр өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний ажлыг хэн үргэлжлүүлэх вэ гэдэгт Т.Болдбаатар, М.Чинболд нарын нэрийг дэвшүүлж, Т.Болдбаатар өөрийн нэрийг татаж М.Чинболд намын даргад нэр дэвшиж нууцаар санал хурааснаар 56 хүн санал өгч 98.2 хувийн саналаар Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар сонгогдлоо” гэсэн мэдээлэл цацаж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь худал болж Сонгинохайрхан дүүрэгт АН-ын даргын тамгын төлөөх тэмцэл одоо хэр нь үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж өгүүлэв. Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар тус дүүргийн АН-ын даргаар Ө.Пүрэвбаатар сонгогдож олонхийн санал хүлээгээд байгаа аж. Санал өгөх эрхтэй 99 гишүүний 60 гаруй нь Ө.Пүрэвбаатарыг дэмжсэн гэсэн үг. Ингээд Сонгинохайрхан дүүргийн АН хоёр даргатай болчихоод байгаа товчхон замнал нь энэ.
Л.Эрхэмбаярын хувьд Монгол Улсын сонгогчдын 10 гаруй хувь нь оршин суудаг Сонгинохайрхан дүүргээс УИХ-д өрсөлдөж хуулийн дагуу 28 хувийн санал авч чадаагүй. Үүнийхээ бурууг сонгуулийн тойргийн хороонд чихэж шүүхэд хандсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн. Ойлгомжтой хэлбэл,  сонгуулийн тойргийн хороо Л.Эрхэмбаярын ялагдалд огтхон ч хамаагүй, дахин санал хураалт явуул гэдгийг тодорхой хэлж өгсөн. Гэтэл мань эр заавал бурууг өгч өрсөлдөгч Д.Сумъяабазарыг дарж унах гэж зүтгэсээр гомдлоо Улсын дээд шүүхэд өгчихөөд байгаа. Түүний ингэж заргалдах эрх нь мэдээж байгаа. Гэхдээ хоёр шатны шүүхээс өөрийнх нь эсрэг шийдвэр гаргачихаад байхад Дээд шүүхэд хандав гэдэг нь эргэлзээтэй л асуулт. Өөрийнх нь нэр хүнд нэгэнт уначихсан болохоор цаг хугацаа хожиж Ерөнхийлөгчийн сонгуультай хамт дахин санал хураалт явуулах тактик хэрэглэж байгаа болов уу гэсэн таамгыг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлж байгаа юм. Гэхдээ түүний ингэж цаг хугацааг хойш нь татаж байгаа нь Ерөнхийлөгчид л сөргөөр нөлөөлмөөр санагдах. Учир нь, нэр хүнд муутай Л.Эрхэмбаяр өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр гэж цоллуулж яваа. Тиймээс энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид их бага хэмжээгээр сөргөөр нөлөөлж таарна. Тэгэхээр цаг хугацаа хожих нь Л.Эрхэмбаярын тактик уу, эвсэл...

Д.Намнан

0 Сэтгэгдэл
oor hunii zurag tawichihaad l Purewbaatar geed bh yum a
Erhembayr odoo bolichih heregtei. Neg ch hun chamaig songohguieee
Erhemeeg songodog hun odoo SHD-t bhguiee. Bolichih heregtei de ene nuhur
Hoorhii TuTs-iin hudaldagchiin ajliig Ih tamir sumand baisan hun, bolovsroltoi hun shig yaj setgeh ve dee, ene amitan!
тэгж л таарна эрхэмбаяр дахиад гарахгүй ээ
Hoorhii TuTs-iin hudaldagchiin ajliig Ih tamir sumand baisan hun, bolovsroltoi hun shig yaj setgeh ve dee, ene amitan!
Хамгийн их уншсан