Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дели хотноо үймээн дэгдэв

Лхагва гарагаас эхлэн Энэтхэгийн үйлдвэрчний эвлэлүүдийн уриалсны дагуу сая сая хүн хоёр долоо хоногийн хугацаатай бүх нийтийн ажил хаялт зарлаад байна. Үйлдвэрчний эвлэлүүд, тэднийг дэмжигчид нь инфляцыг сааруулах, ажилгүйдлийг багасгах, цалин хөлс нэмэх талаар яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардаж байгаа юм. Мөн  Энэтхэгт эрх барьж байгаа Нэгдсэн хөгжингүй эвслийн Засгийн газраас зарласан эдийн засгийн либералчлах, тухайлбал эдийн засгийн хэд хэдэн салбарыг гадаадын хөрөнгө оруулалтад чөлөөтэй болгоход чиглэсэн бодлогыг эсэргүүцэж байгаа аж. Дизель түлшний үнэ сүүлийн үед өсч байгаа нь хүмүүсийн дургүйцлийг хамгийн ихээр хүргэж байна. Ажил хаялтад банкны сая гаруй ажилтан оролцож байгаа болохоор Энэтхэгийн санхүүгийн салбар огт ажиллахгүй байна.
Гэхдээ чоно борооноор гэдгээр ажил хаялтыг далимдуулан олныг хамарсан үймээн зохион байгуулагчид гараад ирсэнд гайхах зүйлгүй. Пүрэв гарагт шилжих шөнө Делигийн дагуул хот болох үйлдвэрлэлийн Ноидад цугласан хүмүүс гэнэт ойролцоох үйлдвэр, байгууллагуудын байшин барилга руу дайрч, шатах шингэн бүхий сав шидлэн, машин шатааж эхэлжээ. Улмаар цөөн хэдэн харуулын эсэргүүцлийг дарсан далимдуулагчид дээрэм тонуул хийж, зурагт, ус буцалгагч, компьютер, принтер зэргийг зөөжээ. Үйлдвэрийн эзэд нь энэ үймээний улмаас учирсан хохирлыг 11 сая ам.долларт хүрсэн гэв. Цагдаагийнхан үймээн болсон газар хэтэрхий оройтож ирсэн ч эмх замбараагүй байдал дэгдээсэн 71 хүнийг саатуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан