Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жанет Жексон Арабын тэрбумтантай нууцаар хуримлажээ

Поп хөгжмийн хаан Майкл Жексоны төрсөн дүү, дуучин Жанет Жексон Катарын тэрбумтан Виссам аль-Мантай гэрлэсэн байна. 46 настай дуучин 37 настай тэрбумтан хоёрын хурим 2012 оны сүүлчээр болсон ч энэ тухайгаа сая л нийтэд дэлгэжээ. 2010 оноос уулзаж эхэлсэн тэр хоёр хуримаа даруухан, ёслол төгөлдөр хийсэн гэж бичжээ. Хосууд том очир алмааз шигтгээтэй бөгж солилцсон байна.
Энэхүү мэдээллийг тэд албан ёсоор зарлахаас өмнө тэднийг тун удахгүй 500 зочинтой тансаг хурим Катарын Дохад хийх гэж байгаа, зочдоо онгоцоор урьж авчрахад гурван сая доллар зарцуулж, зочин бүртээ 10 мянган долларын Rolex цаг бэлэглэхээр төлөвлөсөн гэдэг цуу тараад байсан юм. 


0 Сэтгэгдэл
сайхан хосууд байна аа гоё харагдаж байна
yasan adilhan yum be zolignuud chin
Хамгийн их уншсан