Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол кино Холливудад хүч үзэж байна

АНУ-ын Калифорни мужид байдаг Алдар хүндийн хана хэмээх гудамжинд монголчуудын кино бүтээл олны хүртээл боллоо. Холливудын нэгээхэн хэсэгт орших “Граумений хятад театр”-т өчигдөр “Эзэгнэгч” хэмээх монгол кино гарсан байна. “Абсолют пикчерс”-ийн уг бүтээл эх орондоо “48 цаг” богино хэмжээний кино наадмаас 2012 онд тэргүүн байрын шагнал хүртсэн аж. “Эзэгнэгч”-ийн эзэд улсдаа шилдэгт тооцогдсон богино бүтээлээ АНУ-д “Филмапалоза” олон улсын наадамд сойж байгаа нь энэ аж. Наадамд дэлхийн олон орноос 127 кино баг оролцож, гурван өдөр өрсөлджээ. Эх орныхоо кино урлагийг төлөөлөн дэлхийд танигдаж яваа хамт олон амжилт гаргана гэдэгт олон хүн найдаж, хүлээж байна.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Za Amjilt ahan duus mini
Хамгийн их уншсан