Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Урлаг, спортынхон 35-р сургуульд зочилно


Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын урлагийн хороо” мөн “Залуучуудын спортын хороо”-д хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын 35-р дунд сургуулийн сурагчидтай нөхөрсөг уулзалт хийхээр болжээ. Урлаг, спортын шилдэг залуусыг эгнээндээ багтаасан эдгээр хорооныхон “Спирт бус спортыг сонгоё” аяныг санаачилан өрнүүлээд байгаа юм байна. Энэ аяныхаа хүрээнд уулзалт, лекцийг хүүхэд залуучуудад хүргэх үүднээс тус залуучуудын хороодын төлөөлөгчид Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Монгол Улсын Гавьяат тамирчин, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, “ТВ коктейль” хамтлагийн ахлагч, жүжигчин Э.Цолмонбаяр, “Мотив” хамтлагийн уран бүтээлчид өнөөдөр 35-р дунд сургуульд зочлон, сурагчидтай уулзахаар болжээ. “Спортыг сонгоё” аяны уулзалт, нөхөрсөг тоглолтөнөөдөр 15.00 цагаас болно.
Сонирхуулахад, МЗХ-ны Залуучуудын спорт, урлагийн хороодод хүсэлт илгээж хандсан сургууль, байгууллага, хамт олны хүсэлтээр урлаг, спортын шилдэг залуус зочлон, сонирхолтой уулзалтуудыг хийх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан