Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уго Чавесыг эсэргүүцэгчид, дэмжигчидтэй нь зодолджээ

Венесуэлийн нийслэл Каракас хотноо Ерөнхийлөгч Уго Чавес агсныг дэмжигчид болон түүнийг эсэргүүцэгч сөрөг хүчнийхэн хоорондоо зодолдсон байна.  Зодооны үеэр сөргөлдөгч талууд бие бие рүүгээ чулуу, шил лонх шидэлснээс болоод лавтай гурван хүн бэртэж гэмтжээ. Засгийн газрын талынхан болон сөргөлдөгч талынхны зөрчил Ерөнхийлөгч Уго Чавесыг нас барсан гуравдугаар сарын 5-наас хойш улам хурцдаад байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 14-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Венесуэлийн дэд Ерөнхийлгөч Николас Мадуро , сөрөг хүчнээс Энрике Каприлес нар өрсөлдөх юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан