Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан: Хууль хяналтын байгууллагаар шалгуул


УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараахь тодруулгыг авлаа.

“Эрдэнэс Таван толгой” компанид долоон тэрбум төгрөгийн ашиглах боломжгүй дугуй “шахсан” тухай тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ярьж байсан. Үүний 1.2 тэрбум төгрөгийнх нь бараа материалыг таньтай холбоотой гэж хэвлэлээр бичих боллоо. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тийм зүйл байгаа бол хууль хяналтын байгууллагад өгч шалгуул. Өөр надад хэлэх зүйл алга.

-Та “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Тэр үед энэ долоон тэрбум төгрөгийн дугуйны талаар сонсоогүй юу?
-ТУЗ-ийн гишүүн дугуй мэддэггүй. ТУЗ-ийн гишүүн сонгон шалгаруулалт хийж, тендер зарладаггүй. Харин “Чалко”-той гэрээ байгуулах, Хүний хөгжил сангаар дамжуулан мөнгө тарааж “Эрдэнэс Таван толгой”-г дампууруулахыг би эсэргүүцдэг байсан. Тийм ч учраас улс төрийн шахалтад орж ТУЗ-ийн гишүүний ажлаа 2011 оны арванхоёрдугаар сард өгсөн. Би аж ахуйн шийдвэр гаргадаг, гарын үсэг зурдаг, дугуй авдаг, шахдаг хүн биш. УИХ-ын гишүүн болсон цагаас эхлэн Засгийн газрын гаргасан алдааг шүүмжилж, үйл ажиллагааг нь хянан ажиллаж байна. Хянуулах, шүүмжлүүлэхээс айж байгаа хэдэн дарга нарын яриа гэж ойлгож байна.

-Та Баянзүрх, Налайх дүүргээс УИХ-д сонгогдсон. Хэд хоногийн өмнө Налайхын уурхайн нэлээдгүй амыг хаалаа. Газар дээр нь очиж ажиллаад ирсэн гэсэн. Тэнд байдал ямар байна вэ?
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Налайх дүүрэгт 186 уурхайн амыг хаасан байна. Уурхай эрхэлж амь зуудаг 2000 гаруй хүний аж амьдрал, бизнес зогссон. Иргэд маш их бухимдалтай байна. Гэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл, стандарт шаардлага хангасан уурхайн ам, аж ахуйн нэгж тэнд нэг ч байхгүй. Уул уурхайн сайд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагуудтай энэ талаар ярилаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангуулах чиглэлд тодорхой арга хэмжээ авч шаардлага хангасан тохиолдолд эргэж ажиллуулж болох талаар саналаа хүргүүлсэн. Удахгүй энэ асуудал нэг тийш шийдэгдэх байх. Уг асуудлыг шийдэхдээ иргэний эрхийг зөрчиж, бизнесийн эрх чөлөөнд халдаж болохгүй гэдэг байр суурьтай байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан