“Эрдэм боловсролтой, зөв монгол хүн” уулзалт хэлэлцүүлэг хийлээ
2013 оны 4 сарын 5

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, БШУЯ хамтран “Эрдэм боловсролтой зөв монгол хүн” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Боловсролын салбарт шинэчлэлийг хэрхэн хийх болоод ямар замаар үр дүнд хүрэхийг  тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго. Хэлэлцүүлэгт БШУ-ны сайд Л.Гантөмөр, тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, нийслэлийн Боловсролын газрын дэд дарга Х.Батбаяр, дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Тамгын газрын дарга М.Бадрах нар оролцсон байна. Энэ үеэр БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр боловсролын салбарын шинэчлэлийг хэрхэн хийж буй талаар болон хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдийг танилцуулав. Үүний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр илтгэл  тавихдаа “Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь бидний хамгийн чухал зорилго” хэмээн онцоллоо. Мөн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар салбарын яам болоод дүүргийн удирдлагуудад асуулт тавьж, мэдээлэл солилцсоноор энэхүү уулзалт, хэлэлцүүлэг өндөрлөсөн билээ. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.