Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн хамгийн сайхан мод, цэцэгсэн хонгилууд


Хилийн дээс алхаж галт тэрэг машинаар аялсан хэн ч гэсэн газар товчилж, уул, даваа сэтлэн тавьсан хониглоор давхиж л байсан байлгүй. Харин битүү мод, цэцэгсээр бүтсэн ийм хонгил хаана хаана байдаг юм бол. Хөдөө хээр төдийгүй шуугиант том хотуудад ч гэсэн ийм гайхамшиг байна аа.

Герман. Интоорын модон хонгил.

Интоорын модоор бүтсэн энэ хонгил Рейн мөрний эрэг дээрх Бонн хотноо бий.  Цаг агаараас шалтгаалаад интоорын модны энэ гайхамшигт цэцэгс 7-10 хоногт л цэцэглэж жинхэнэ гайхамшгийг харуулна.

Бразил. Гонсалу ди Ковальогийн гудамж

Типуана хэмээх аварга модны мөчир навчис дээгүүрээ нийлж хонгил үүсгэсэн энэ гудамж Порту-Алегри хотын бас нэг гайхамшиг. 2006 онд хотын дарга Хосе Фогас энэ гудамжийг бразилийн түүх, соёл, байгалийн нэгэн өв хэмээн зарласан.
 
АНУ. Намрын моддын хонгил

Намрын улирлыг жинхнээр нь өнгө өнгөөр илэрхийлдэг энэ модод “Дээрэмчдийн хавцал” дахь Вермонтын цэцэрлэгт хүрээлэнд бий. Энэ гайхамшигт өнгө нь хойноосоо эхлээд өмнө талаа хүртэл аажмаар шилжин үргэлжилдэг.

Япон. Гинкгогийн моддын хонгил

Гинкго Билобагийн модод бол Японы хамгийн хүндтэй газар. Энэ моддын нэлээд хэсгийг нь Хиросимод хаясан атомын бөмбөг авч одсон. Энэ моддыг өнөө “Итгэл найдварын бэлгэ тэмдэг” хэмээн нэрийддэг.

Их Британи

Уэльс дэх энэ аварга моддын хонгилыг 1470 онд зохиолчид санаачилсан нь өнөө жуулчдын очих дуртай газрын нэг болсон. Нэгэн үе моддыг булгалж бараг л устаад байсан ч одоо эргэн сэргээгээд байгаа.

Умард Ирланд. Харанхуй хонгил

Бүр XYIII зохиолч Жеймс Стюарт энэ гайхамшигт хонгилыг номынхоо гадар дээр тавьж байсан удаатай. Энд бас зэргэлдээ нь амьдарч байгаад үл мэдэгдэх байдлаар амь алдсан “Саарал хатагтай”-н домог яригддаг.


Япон. Хулсан хонгил

Замын хажуугаар ургасан хулс дээгүүрээ нийлж хонгил үүсгэсэн энэ сайхан газар Арашиямагийн түүхэн дурсгалт Сагано ойд бий. Японы Соёлын яам Арашиямаг “Уран зургийн гайхамшиг” хэмээн зарласан. Энэ ойгоос холгүй сайхан сүм бий.

Украин. Хайрын хонгил

Энэ хонгилоор явж өнгөрөхөд хүсэл биелдэг гэсэн домог бий. Бас энэ хонгилоор өдөрт гурван удаа галт тэрэг явж өнгөрнө. Баруун Украинд Клевань хотоос холгүй газарт энэ гайхамшигт газар бий.

Өмнөд Африкийн бүгд найрамдах улс.

10 сая мод бүхий энэ ойг хүн гараараа бүтээсэн. Энд жакаранд хэмээх модны 49 төрөл зүйл байдгийг ӨАБНУ, Уругвай, Бразил, Перу, Аргентнаас авчирсан гэдэг. Жил бүрийн аравдугаар сард модод цэцэглэж энэ хавийн газрыг тэр чигт нь хөх ягаан өнгөөр хучдаг.

Япон. Фужи Матсурийн баярын цэцэрлэг

Хаврын хаварт япончуудыг баясгадаг энэ гайхамшиг, солонгон өнгөт цэцэрлэг нийслэл Токио, Сизоуки, Оказакид бий.  Энд жил бүр Фужи Матсурийн баяр гэж болдог.

0 Сэтгэгдэл
пүү чорт үнэн тасарцан газрууд арай арай газрын диваажин л юм даа туучий гэж
Хамгийн их уншсан