Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтарсан бүс дэх ажил бүрэн зогслоо


Өмнөд болон Умард Солонгосны хамтарсан бүтээн байгуулалтын Кэсон бүсийн ажил бүрэн зогсчээ. Умард солонгосын 53 мянган ажилчин өнөөдрөөс эхлээд ажилдаа гараагүй байна. “Өнөөдөр өглөө умардын ажилчид бас ажилдаа гарсангүй” гэж Рёнхап агентлаг мэдээлсэн байна.
Өмнөд Солонгос, АНУ-ын  болон умардын харилцаа муудсантай холбогдоод Кэсоноос умард солонгосын бүх ажилтнууд гарлаа гэж Пеньян даваа гарагт мэдэгдсэн юм. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын эрх баригчид өмнөд солонгосын мэргэжилтнүүдийг Кэсонд нэвтрэхийг хориглосоноос тэд нутаг буцсан юм.
Кэсон бүс нь хоёр солонгосын хоорондох цэрэггүй бүсээс хойш 12 км-т байрладаг, умардын 54 мянган ажилчин, өмнөдийн  900 ажилтан ажилладаг 123 дунд болон жижиг аж ахуйн нэгж байдаг газар юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан