Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос оронд тосгон устаж байна уу


Мөрөн дээгүүрээ алаг эрээн алчуур тохсон, улаавтар хацартай цээж түхгэр хүүхнүүд нь ардын дуу дуулан бүжиж харцуул нь гармунь хөгжим сунгасан хөдөө тосгон бол оросын нэрийн хуудас гэлтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд ажил олдохгүйгээс гадна залуучууд нь интернет, баар мөрөөдөн  төв суурин газар бараадсанаас болоод оросын тосгон үгүй болох дээрээ тулж байгаа гэж болно. Өнөөдөр орост хөдөө тосгодод 38 сая хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 27 хувь. Гэтэл тэдний гуравны нэг нь ажилгүй сууж байна шүү дээ.
Сүүлийн 20 жилд оросын газрын зураг дээрээс 20 мянга орчим тосгон алга болсон гэнэ. Заримд нь бүр тав зургаахан өвгөн хөгшин үлдсэн нь ч бий. Ийм байдлаар хөдөөгийн хүн 20 саяар буурчээ.
Гэхдээ Засгийн газар хөдөөг хөгжүүлэх том том хөтөлбөр бас л ярьсаар байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан