Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд НиколасМадуро ялжээ


Венесуэлд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавесын залгамжлагч гэж нэрлэгдсэн, дэд ерөнхийлөгч Николас Мадуро ялсан гэж тус улсын сонгуулийн төв зөвлөл мэдээллээ. Өчигдөр болсон сонгуулийн дүнгээр Николас Мадуро 50,66 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, сөрөг хүчний  нэр дэвшигч Энрике Каприлес нийт сонгогчдын 49,7 хувийн санал авчээ.
Сонгууль тус улсын сонгуулийн насны 18,8 сая хүн оролцсон байна. Николас Мадуро нь улс төрд орохын өмнө метронд ажиллаж байгаад Уго Чавестай танилцаж хэдийгээр дээд боловсролгүй ч Венесуэлийн улсны чухал чухал албанд ажиллаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан