Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэрүүн хасын нууцыг задаллаа


Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг нээлтээ хийж, удтал хүлээлгэсэн нууцаа дэлгэлээ. 30 гаруй дүрээс бүрдсэн жүжгийн бэлтгэл ажил хоёр сарын турш үргэлжилсэн байна. Тайванийн зохиолч Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” хэмээх зохиолоос сэдэвлэн “Сэрүүн хасын нууц”-ыг бичсэн аж. 20 настай бүсгүйн эмгэнэлт хувь заяаг өгүүлсэн жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг тоглосон.

Тэрээр энэ дүрээ гаргахын тулд 10 кг жин хассан гэнэ. Мөн жүжигт Ардын жүжигчин Н.Сувд хатан эх, гавьяат жүжигчин Ш.Дэлгэрцэцэг асрагч эмгэний дүр бүтээнэ. “Х-Түц” продакшны уран бүтээлчдээс гадна жүжигчин Н.Ялалт дүр бүтээж байгаа.

Тэрээр дэлгэцийн уран бүтээлд олон дүр амилуулсан боловч тайзнаас үзэгчдэд төдийлэн харагддаггүй. Энэ дүрээ тэнгэрт одсон аавынхаа дурсгалд зориулж байгаагаа хэлсэн юм.

Он гарсаар “Нэгдүгээр сарын 16” драмын жүжиг тавьсан “Х-Түц”-ийнхэн хоёр дахь удаагаа хятад жүжиг тавьж байна. Үүнийг тодруулахад “Дорнын зохиолууд агуулга өгүүлэмж, санаа сайтай, хүнд олон талт ойлголт өгдөг” гэж тайлбарлалаа. Эмгэнэлт жүжигт оролцож буй хамгийн залуу жүжигчин нь найман настай охин юм. Монголын жүжгийн урлагт тэсрэлт хийхээр дөрвөн бүлэг, 13 үзэгдэлтэй бүтээсэн “Сэрүүн хасын нууц”-ыг ухаарч, тайлахыг хүсвэл Соёлын төв өргөөг зориорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан