Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын төсвөөс нэг тэрбум төгрөгөөр нөхөн сэргээлт хийнэ


Манай улсын хэмжээнд уул уурхайд өртөж нөхөн сэргээлгүй эзэнгүй орхигдсон 4256 га талбай байгааг Ашигт малтмалын газар, БОНХЯ-наас 20 аймгийн нутагт шалгалт хийхдээ  тогтоожээ. Тухайлбал, Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл зэрэг аймагт нинжа нарын эвдэж сүйтгэсэн талбай чамгүй байдаг. Мөн лиценз эзэмшигч нь дампуурч алга болсон нь ч бий.
Тиймээс энэ онд улсын төсвөөс нэг тэрбум төгрөг гаргаж эзэнгүй орхигдсон талбайг  нөхөн сэргээхээр болсон байна.  Улсын хэмжээнд нийтдээ 22752 га талбай уул уурхайд хөндөгдсөн аж. Одоогоор  9100 га талбайд техникийн,  4175 га-д биологийн нөхөн сэргээлт хийгджээ. Үлдсэн талбайд нь уурхай ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан