Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тролейбус иргэдэд үнэ, төлбөргүй үйлчилнэ

Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчид, иргэдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал, иргэдийн хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Зарим арга хэмжээ” - г авч хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 дүгээр сарын 26,28-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн, 4 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор буюу 1,3,5,7,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл 07-21 цагийн хооронд тогтоосон дугаарын хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар түр зохицуулалт хийх юм. Харин энэ үеэр иргэдийнхээ ажлыг цалгардуулахгүйн тулд троллейбус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн амралтын өдрүүдэд иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийн том оврын автобусын тоог нэмж, нэмэлтээр үйлчилгээнд оруулахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан