Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Никитон” хамтлагийн “Үүлэн үст” шинэ цомгийн нээлт болно


Өөрийн гэсэн хүчирхэг орон зай, дахин давтагдашгүй дуу хоолой, бусдаас содон өвөрмөц үг хэллэг, хөг аялгуу гээд энэ бүхэн Никитон хамтлагийн уран бүтээлээс мэдрэгддэг. Уран бүтээлүүд нь бусдын анхаарлыг, сэтгэлийг татах ямар нэгэн увидастай байдаг учраас он цаг улиран өнгөрсөн ч  шинэлэг хэвээр байдаг биз ээ.
Фенүүдэд нь хүлээлт үүсгээд байсан “Үүлэн үст” цомгийн нээлт 2013 оны 4-р сарын 25-ны 11:00 цагт “ I loft function house”-д болох юм байна. “Тайз”, “Ахыгаа дэлхий дээр буулгаад аль”, “Үүлэн үст” зэрэг арван дуунаас бүрдсэн цомгийн нээлтийн үеэр фенүүд нь гарын үсэгтэй цомгийг нь авч, хамтдаа зургаа авахуулах боломжтой юм байна. Мөн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт О.Цэнд-Аюушийн үг, УГЗ Б.Батчулууны хөгжим, “On`n & off” продакшны бүтээл “Үүлэн үст” клипний анхны үзэгчид нь болох нь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан