Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өндөржүүлсэн бэлэн байдлыг халав

Хойд Солонгос нь өнгөрсөн сард зарласан байлдааны өндөржүүлсэн бэлэн байдлынхаа горимыг халжээ. Зүүн эрэг дээрээ байрлуулсан баллилстик пуужингуудаа хөөргөх сууринаас буулгасан нь бэлэн байдлыг халсны хамгийн том шинж тэмдэг болов.
АНУ-ын цэргийн баазууд руу онилоод байсан “Мусудан” пуужингуудаас хоёрыг нь буулгаж агуулах руу зөөсөн тухай Өмнөд Солонгосын тал мэдэгджээ. Ингэж буулгах болсон огноо нь Өмнөд Солонгос ба Америкийн хамтран сар гаруй хугацаанд явуулсан хээрийн сургуулийг дууссантай яв цав таарч байгаа юм. Хойд Солонгос нь хээрийн сургуулийг өөр рүү нь дайрах тусгай сургуулилт хийж байна гэж үзэн байлдааны өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, АНУ–ын Гуам дахь цэргийн баазыг пуужингаар харвана гэж сүрдүүлж байсан юм.
Энэ бүхнээс үзвэл Хойд Солонгосын тал нь ямар ч байсан байдлыг цаашид хурцатгах хүсэлгүй байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан