Д.Баяраа: Тархины даралттай хүүхдийг эмчлүүлэхгүй бол хараагүй болдог
2013 оны 5 сарын 8

Жилд  дунджаар 60 мянган хүүхэд төрдгөөс 120 нь тархины даралттай  байдаг гэсэн эрүүл мэндийн судалгаа байдаг. Яагаад хүүхэд тархины даралттай төрж буй шалтгаан болон хэрхэн эмнэх талаар “ЦННББ” Хүүхдийн эмнэлгийн тэргүүлэх эмч, Монгол Улсын гавьяат эмч, клиникийн профессор Д.Баяраагаас тодрууллаа.

-Сүүлийн үед тархины даралттай хүүхэд төрөх нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Юунаас шалтгаалж  байна вэ?
-Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэг. Энэ оргүй яриа биш. Хүн байгальд яаж хандана, эх дэлхий хариугаа нь тэгж л өгдөг. Өөрөөр хэлбэл, хүүхэд эрүүл төрөх нь байгаль  орчноос их шалтгаалдаг гэсэн үг. Гэтэл өнөө үед цаг үеэсээ ч шалтгаалдаг юм уу хүний мэдээллийн системд хямрал үүсч маш сөрөг мэдээлэл, энергид автдгаас хүүхэд өвчлөмтгий төрж байна. Нөгөөтэйгүүр, эхийн эрүүл мэнд болон идэж бууж буй хоол хүнс их нөлөөлдөг. Уураг, өөх тос, эрдэс бодис амин дэм, нүүрс ус, эслэг бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэснээр эхийн бие нөхөн төлжиж байдаг. Тиймээс эх ус бага уух, шөнө цагтаа унтахгүй байх, буруу мэдээлэлд автах, энергийн мэдээллийн систем гажсантай холбоотойгоор хүүхэд тархины даралттай болоход нөлөөлдөг. Жирэмсэн эхчүүдийг сэтгэл санаагаа тайван байлгаж, сайн сайхан юм үзэж, бодож явах хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг нь ийм учиртай. Яагаад ус сайн ууж бай гэж хэлж байна вэ гэхээр хүний биеийн 80 хувь нь уснаас бүтдэг. Харин хүүхэд эхийн хэвлийдээ усан дотор бойждог.  Ээж ус бага уусан тохиолдолд энэ тархины даралт гэдэг өвчин бий болдог юм. Тэгэхээр байгаль, хоол хүнс, сөрөг мэдээлэл хүүхдийг тархины өвчлөлтэй болгоход хүргэдэг.

-Тэгэхээр хүүхэд тархины даралттай төрөх нь олон зүйлээс шалтгаалдаг байх нь. Энерги үүнтэй ямар холбоотой юм бэ?
-Дээр би цухас дурдсан. Энерги гэдгийг би зүгээр хэлсэн юм биш ээ. Хүүхэд эхийн хэвлийд олдсон цагаас ээж, аав нь зөв бодолтой байх хэрэгтэй. Учир нь, агаар бидний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хоосон гэж ерөөсөө харж болохгүй. Энэ тэр чигээрээ босоо хөндлөн тууш байдалтай, гурван хэмжээст мэдээллийн суваг байдаг. Хүүхэд бий болоход мэдээллийн суваг, энерги нь ч гэсэн бий болдог. Эхээс төрөнгүүт хүүхдийн уушгинд агаар ордог шиг бидний бие рүү мэдээллийн суваг чөлөөтэй урсч байх ёстой. Гэтэл тэр энергид нь гажиг үүссэнээс нэг газар нь дүүрээд эсвэл нөгөө тал нь хоосорсноос тархины цусан хангамжийн систем гэмтэж өвчилдөг. Систем нь гэмтсэнээс хүүхэд сүүгээ бүрэн боловсруулж чаддаггүй. Хүүхдийн ходоод маш жоохон багтаамжтай, зөвхөн нарийн гэдэс нь эрхий хурууных нь хэмжээтэй адилхан байдаг. Сүүгээ боловсруулан ууж чадахгүйгээс эргэж гулгидаг эсвэл дэндүү тарган болдог. Уг нь, ээж нүүрс ус, эслэг гэх зэрэг амин дэмээ долоон өнгийн ногооноос авах ёстой. Гэвч манай улс хүнсний ногоогоо бүрэн тариалдаггүй урдаас импортолдог. Тэр нь баталгаатай биш юм даа.

-Тархины даралттай хүүхдийг яаж мэдэх вэ?
-Толгой нь халаад унтаж чадахгүй уйлна, хөхүүлэх гэхээр гэдийнэ. Хамар нь битүүрнэ, чих нь өвдөнө, үсээ зулгаана. Уйлахаар нь ээж хөхүүлэх хэдий ч өнөөх жаахан ходоод нь дүүрэхээр эргээд бөөлждөг. Үүнээс болж дараагийн олон өвчин үүсдэг. Гэхдээ эмчилгээ нь ганц эм биш. Амьдралын хуулийг дагаагүй, зөв хооллож, ажил амралтаа зохицуулаагүй бол ямар ч эм уугаад нэмэргүй. Тэгэхээр юу анхаарах вэ гэхээр хүүхэдтэй болохоор төлөвлөсөн хосууд биеэ эрүүлжүүлэн идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Ялангуяа, хүүхэд олдсон цагаас зарим эх машин унасаар байгаад төрж байна шүү дээ.

-Хүүхэд тархины даралттай төрсөн бол салхинд, эрүүл агаарт гаргах хэрэгтэй гэдгээс өөр мэдээлэл эцэг, эх бидэнд байдаггүй. Тэгэхээр хүүхдээ эрт оношилуулж эмчлүүлэхгүй бол ямар үр дагаварт хүргэдэг юм бэ?
-Манай эмнэлгийн тухайд иллэг массаж, энергийн эмчилгээ хийдэг. Онцгой шаардлагатай бол эмийн эмчилгээ хийнэ. Дахин хэлэхэд, монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ гэдэг. Үүнтэй адил эцэг, эх зөв бодолтой байж гэмээнэ хүүхэд эдгэрнэ. Хүүхдээ онгон зэлүүд, хүний гар хүрээгүй байгальд аваач. Тэндээс маш сайхан зөв энерги авна. Нэг үеэ бодвол эцэг, эхчүүд хүүхдээ их анхаардаг болж. Гэвч мэдэхгүй байсаар хугацаа алдсан эсвэл мэдсэн ч тоохгүй явсаар хүүхдийнхээ эрүүл мэндийг зөнд нь орхисон хүн олон бий. Өдөрт л манай эмнэлэгт 40-50 хүүхэд ирж байна шүү дээ. Хүүхдийнхээ тархины даралтыг эмчлүүлэхгүй бол хараагүй болно, чих нь дүлийрнэ, цагтаа хэл, хөлд орохгүй, тархиных нь ус дүүрээд толгой нь томорно, орондоо шээнэ, ээрүү гацаа болно, толгойгоо даахгүй, цочитгой уйланхай болдог. Таван нас хүрэхээс нь өмнө хүүхдээ эмчлүүлэх ёстой.

Хэрвээ нэгэнт толгой нь томорсон бол ямар ч эмчилгээ хийгээд нэмэргүй. Насаараа толгой нь өвддөг хүн болно. Тиймээс аль болох эрт эмчлүүлж, оношоо тогтоолгох хэрэгтэй. Хүмүүс шилэн хүзүү өвдөөд байна гэдэг маань тархины даралттай байсны л шинж шүү дээ. Ялангуяа, хийсвэрээр төрсөн хүүхэд хамгийн их тархины даралттай байдаг. Үүнийг эцэг, эхчүүд анхаарч хүүхдэд тань дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал өрхийн болон дүүргийнхээ хүүхдийн эмнэлэгт хугацаа алдалгүй яаралтай хандах хэрэгтэй. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.