Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Батцэрэг: УИХ-ын чуулганыг гацаах шаардлагагүй


УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Сумъяабазарыг тангараг өргүүлнэ гэж чуулганы хуралдааныг саатуулаад байна. Мөн олонхийн бүлэг ч барьцаж Өвөрхангайгаас Д.Зоригтыг тангараг өргүүлнэ гэж хоёр тийшээ харж суусаар байна.
“Шударга ёс” эвслийн бүлэг үүнд ямар байр суурьтай байгааг Бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад, “Төрийн ажлыг гацаагаад байх шалтгаан байхгүй. Нэгэнт СЕХ шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид айлтгасан юм билээ. Тиймээс энэ асуудлыг шийдээд явахад буруудахгүй байлгүй дээ. Тэртэй тэрэнгүй хоёр намын л гишүүд. Бидний хувьд тэднийг шүүж тунгаах эрхгүй. Хамгийн гол нь бид төрийн ажлыг саатуулахгүй, хуулийн дагуу явахыг л шаардаж байна” гэсэн тайлбар өглөө.

0 Сэтгэгдэл
chinii ajil gej yu baidag yum enkhbayariin buyand garch irchiheed ? ard tumnees bol chi 0000 unelgee avsan dahiad chi garah ch ugui
Хамгийн их уншсан