Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-ын бага чуулган өнөөдөр хуралдана

Парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ сонгоод байгаа. Ардчилсан намынхан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэхээр болсон бол МҮАН, ИЗНН-ынхан мөн түүнийг дэмжихээ илэрхийлээд байгаа.
Мөн МАН-ынхан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, түүнийг хуулийн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлээд байгаа юм. Харин одоо МАХН-ынхан ямар шийдвэр гаргах эсэх нь өнөөдөр шийднэ. МАХН-ынхан намаасаа хүн дэвшүүлэх үү эсвэл аль нэг улс төрийн хүчнийг дэмжиж оролцох уу гэдгээ шийднэ. МАХН-ын бага чуулган өнөөдөр 15:30 цагт хуралдаж шийдвэр гаргах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан