Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ОЮУНБААТАР: ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ 3000 ОРЧИМ ЯЛТАН ХАМРАГДАНА

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Л.Цог нарын 24 гишүүн Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Өршөөлийн тухай хуульд хэчнээн хүн хамрагдах боломжтой вэ. Өмнө гарч байсан хуулиудаас ямар ялгаатай вэ?
-УИХ-д сууж байгаа хүний эрхийн чиглэлээр ажилладаг гишүүд болон Иргэний нийгмийн төлөөллүүд оролцож Өршөөлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Уг хуулийн төслийг боловсруулахын тулд зургаан сар гаруй хугацааг зарцуулсан. Парламентад суудалтай бүх улс төрийн хүчин, бие даагчид уг хуулийн төсөлд гар бие оролцсон. Өмнө нь, Өршөөлийн тухай хуулийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлдэг байсан бол энэ удаа хуул тогтоох байгууллагын гишүүд санаачилж байгаагаараа онцлогтой. Монгол Улсад 2009 оноос хойш Өршөөлийн тухай хууль батлагдаж гараагүй. Манайд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиудыг чанга байна хэмээн шүүмжилдэг. Өнөөдрийн байдлаар Монголд 7000 гаруй хоригдол байгаа. Тэдний 3000 орчим нь хүндэвтэр, үлдсэн нь бусад төрлийн буюу заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй хүмүүс байна. Монгол Улсын төсвөөс жилд 12 тэрбум төгрөгийг хоригдлуудын зардалд өгдөг. өөрөөр хэлбэл, нэг ялтанд өдрийн 10650 төгрөгийн зардлыг төрөөс гаргадаг. Жилд нэг ялтанд 200 мянган төгрөгийн хувцас тарааж байна. Эдгээр иргэнийг нийгмээс зайлшгүй тусгаарлах шаардлагагүй хэмээн олон хүн шүүмжилдэг. Нэг жишээ дурдахад, 2-3 удаа гар утас хулгайлсан гэж 10 жилийн ял оноосон байна лээ. Энэ хуулийн төслийг гаргахдаа өмнө нь гарч байсан Өршөөлийн тухай хуулийн давуу болон сөрөг талуудыг сайн хянаж тооцож үзсэн. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдээс гадна гадаад, дотоодод хуулийн чиглэлээр сургууль төгссөн туршлагатай боловсон хүчин ч ажилласан. Энэ удаагийн хуульд өршөөлөөр суллагдахын тулд тухайн ялтан хохирогчдод учруулсан хохирлоо барагдуулсан байх ёстой гэж зааж өглөө. Хэрэв хохирлоо барагдуулаагүй бол ялаа эдэлнэ. Хадгаламж банкны Чимидцэрэн 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэр нь чөлөөлөгдсөн байх жишээтэй. Их, бага хэмжээгээр бусдын эд хөрөнгийг залилсан иргэд мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл, шүүх дээр ял шийтгэл хүлээсэн нөхцөлд хохирлоо заавал төлсөн байх ёстой.
-Энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой вэ?
-Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засагт маш их ач холбогдолтой. ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангийг ТЭЦ-III орчимд   шилжүүлэхэд хорих байр нь дүүрсэн. Төрөөс зургаан тэрбум төгрөг гаргаж Налайхын орчимд шинээр хорих анги барихаар яригдаж байгаа. Гэтэл энэ мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулах боломж бий шүү дээ. Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийг зөнд нь орхичихдог хандлагыг өөрчлөх бодолтой байна. Ингэхдээ иргэний нийгмийн байгууллагууд тухайн хүндээ анхаарал тавьж, ял эдэлж байсан гэдгээр нь харах бус ажлын байртай болгох чиглэлд анхаарна. Тиймээс бид Хөдөлмөрийн яам, Ажил олгогч эздийн холбоо, бусад төрийн бус байгууллагыг идэвхтэй оролцохыг уриална. 2006 онд Өршөөлийн тухай хуулиар суллагдсан иргэдийн 90 гаруй хувь нь дахин ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй байна. Давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрөөс, хүний эрхийн салбарт ажилладаг байгууллагууд хийх юм. Уг хуулийн төслийг УИХ-ын харьяа байгууллага Улсын дээд шүүх, ХЭҮК, Улсын Ерөнхий прокурорт илгээсэн. Энэ газруудаас санал авч хуулийн төсөлдөө тусгаж байгаа.
-Улсын дээд шүүхээс 2.6 жилийн ял сонссон Н.Энхбаяр энэ хуульд хамрагдах уу. Заавал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм хуулийн төсөл боловсруулдаг нь ямар учиртай юм. Хэн нэгэн хүнд зориулсан юм биш үү?
-Энэ хуулийн төсөл боловсруулахад бүх улс төрийн намын гишүүд оролцсон гэдгийг дахин хэлье. Тиймээс дээрх хууль хэн нэгэн хүнд зориулагдаагүй. Н.Энхбаяр Өршөөлийн тухай хуульд хамрагдаж болно. Уг хуульд хамрагдаж суллагдсан иргэдийг орон нутагт нь хүргэх, ажлын байр бусад зүйлээр дэмжлэг үзүүлэх зэргийг тооцоолсон. Урьдчилсан байдлаар 120 сая төгрөг гарах тооцоо гараад байна. Бид уг хуулийн төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барих байсан ч төрийн байгууллагуудаас саналыг нь авах ёстой байсан учраас хойшилсон. Миний бие энэ хуулийн төсөлд парламентад орж ирсэн цагаас буюу энэ оны нэгдүгээр сараас эхэлж ажилласан.   
-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуультай уг хуулийн төсөл хэрхэн уялдаж байгаа вэ?
-Монгол Улсын бүх хуультай уялдана. Үүний дотор Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Эрүүгийн хууль, одоо өргөн бариад буй Гэмт хэргийн тухай хуулийн төслийн хүмүүнлэг энэрэнгүй утга санаа агуулгад ч нийцэж байгаа. Тэр ч утгаараа бид уг хуулийн төслийг боловсруулахдаа хагас жил гаруй хугацаа зарцуулсан.
-Хэр урт настай хууль вэ. Өмнө нь гарч байсан хуулиуд хэрэгжээд дуусч байсан санагдана?
-Энэ хууль нэлээд урт удаан хугацаанд үргэлжлэх хандлагатай байна. Учир нь, хохирлын асуудлыг гаргаж тавиад байгаа шүү дээ. Тухайн ялтан хохирлоо төлөх хүртлээ суллагдахгүй. Гэхдээ уг хуульд хамрагдаж суллагдах 3000 орчим ялтны учруулсан хохирлын хэмжээ харьцангуй бага байдаг юм билээ. Эцсийн байдлаар судалгаа гараагүй байна. Зарим нэг томоохон хохирол учруулсан яллагдагчийн ялыг 50 хувь чөлөөлнө. Гэхдээ хохирлоо мөн барагдуулсан байх ёстой гэж тусгаж өглөө.
-Уг хууль батлагдсаны дараа ял эдлэх тогтоол нь гарсан хүмүүс хамрагдах боломжтой юу?
-Хууль мөрдөгдөж эхэлсэн өдрөөс өмнө хэрэг үйлдсэн бүх хүмүүст уг хууль үйлчилнэ. Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байж байгаад уг хууль батлагдсаны дараа шийдэгдсэн хүмүүс ч хамрагдах боломжтой. Харин хууль батлагдсан өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн хүмүүст энэ хууль үйлчлэхгүй.
-Хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ. Сонгуулийн өмнө батлагдана гэсэн яриа байсан?
-УИХ-д ойрын хугацаанд өргөн мэдүүлнэ. Өргөн мэдүүлсний дараа Байнгын хороо болон УИХ-аар удахгүй хэлэлцэх байх. Хуулийн төсөл санаачлах эрх УИХ-ын гишүүнд байдаг. Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол тэд хуульд хамрагдана. Өөрөөр хэлбэл, хүндэвтэр гэмт хэрэгтэй хэрнээ гурван жил хүртэлх ялтай байвал суллагдана. Харин түүнээс дээш ялтай бол 50 хувийг нь чөлөөлнө. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол Өршөөлийн тухай хуульд хамаарахгүй.  

Б.Цэнгэл

0 Сэтгэгдэл
Tensen hargalzah yl orshoogdoh ym boluu hezeenees heregjij exlex ym bol
Сайн уу Ноён Уилльямс та хувийн зээлийн зээлдүүлэгч бизнес зээл, хувийн зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэсэн зээл, баталгаат баталгаа, венчур капитал гэх мэтийг хайж байна уу эсвэл банкны эсвэл санхүүгийн байгууллагаас зээлээс татгалзах Нэг ба түүнээс дээш шалтгаанаар Та бол зээл авах зөв шийдэл юм! Бид 2% -ийн хямд, хямд хүүтэй компаниуд, хувь хүмүүст зээл санал болгодог. Тэгэхээр хэрэв та Хурдан, найдвартай зээлийг сонирхож байна. Доорх зээлийн өргөдлийн маягтыг бөглөж дараах хаягаар ирүүлнэ үү: collinswillamsloanfirm@gmail.com Нэр: ................ Улс: ................. Жендер: ................... Зээлийн хэмжээ ....... Өнөөдөр бидэнд захиа илгээн шаардлагатай хэмжээний зээлийн төлбөрийг авахын тулд collinswillamsloanfirm@gmail.com Баярлалаа.
Сайн уу Ноён Уилльямс та хувийн зээлийн зээлдүүлэгч бизнес зээл, хувийн зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэсэн зээл, баталгаат баталгаа, венчур капитал гэх мэтийг хайж байна уу эсвэл банкны эсвэл санхүүгийн байгууллагаас зээлээс татгалзах Нэг ба түүнээс дээш шалтгаанаар Та бол зээл авах зөв шийдэл юм! Бид 2% -ийн хямд, хямд хүүтэй компаниуд, хувь хүмүүст зээл санал болгодог. Тэгэхээр хэрэв та Хурдан, найдвартай зээлийг сонирхож байна. Доорх зээлийн өргөдлийн маягтыг бөглөж дараах хаягаар ирүүлнэ үү: collinswillamsloanfirm@gmail.com Нэр: ................ Улс: ................. Жендер: ................... Зээлийн хэмжээ ....... Өнөөдөр бидэнд захиа илгээн шаардлагатай хэмжээний зээлийн төлбөрийг авахын тулд collinswillamsloanfirm@gmail.com Баярлалаа.
За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
өршөөлийн хууль яг хэзээ батлагдах юм болоо.
өршөөлийн хууль яг хэзээ батлагдах юм болоо.
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ ХАМРУУЛЖ ОГТ БОЛОХГҮЙ. ЗАЛИЛАНГААС БОЛООД АРД ИРГЭД ИХЭЭР ХОХИРЧ БАЙНА. ЗАРИМ НЬ ОРОХ ОРОНГҮЙ БОЛЧИХООД ХҮНД БАЙДАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА ШҮҮ. ӨӨРСДӨДӨ ЗОРИУЛЖ ХУУЛЬ ГАРГААД БАЙНА УУ. ҮЛДСЭН АРД ИРГЭДЭД БАС ЗОРИУЛ
3000 энэ тэр тоо ярьж байгаад гуянд хүзүү дагуулчих санаатай байна лда новшнууд авилгачидыг сулладаг л юм бол босох хэрэгтэй
Demjij bn
Hurdan batlaad uguusei eleg bvten setgel amgalan amidrah yumsan daa.
zailulda musain xorigdlud garval ar gerixen ni bayrlana shvde amidda bie biye xairalcgay mongolchuda
91-ийг өршөөлд хамруулах хэрэгтэй
91-ийг өршөөлд хамруулах хэрэгтэй
91-ээр зйлчлэгдсэн хүмүүсийн өршөөлийн хуульд хамруулах хэрэгтэй. Санамсаргүй байдлаар гайтай хүмүүсээс болж тийм зүйлд холбогдсон олон хүн байгаа. Шүүх буруу зүйлчилснээс болж хохирсон хүмүүсийг харж үзэх хэрэгтэй
Demjij bn
Өршөөлийн хуулиа хурдан гаргахыг та бүхнээс хүсэж байна . Хохиролгүй хүмүүсээ гаргана гэдэгт ард олон чинь туйлын их итгэж байгаа шүү.
Жил дамжиж хүлээлгэх юмаа яг хэзээ гаргах вэ?
ОДоо төрийн тэргүүдээс ингэж асууж байхаар ямар нэг юм хиймээр юм санал шаардлага жагсаад ч юмуу цуглаан зохион байгуулж хүргэж болношд
Энэ хууль хэзээ батлагдах болоо Монголын өчнөөн сайхан залуус тэнд байна шүүдээ
Anhni hereg bolon hohirolgui humuusiig bugdiig ni l urshuuh heregtei helmegduulelt mash ih bna uuniig anhaarah
urshuuliin huuliig batlah heregtei hamgiin ih huleelt uusgej bgaa huuli shuu busdiin erh ashgiig bodoh heregtei shuu erhem huuli bsatlagchdaa
uneher zow huuli bn mongoliin olon olon helmegdsen huuli sain medehguigeesee bolood gutguulen bgaa shuudee ene huulia hurdan batlaachee
BATLAH HKEREGTEAI BOLOMJ OLGOKH N ZUITEI
Тэмүүжин гэдэг нөхөр өршөөлийн хуулийг боомилж байна.тэр карьераа өсгөх зорилготой өөрийн санаачилсан Гэмт хэргийн тухай хуулийг 2015 онд батлуулахаар зүтгүүлж байна.
3сарын 8нд өршөөлийн хуулийн талаар иргэд талбай даээр жагсана гэнэ
Өршөөлийн хуул батлах нь маш зөв.хурдан батлаачээ нийгэмд маш их хүлээлт үүсэж байна.
өөө тиймүү 1-р сарын 23нд хүмүүсээ очиж жагсацгаана шүү,бүгдээрээ чадна,ард түмэн ялна,энэ хуулиа яаралтай хугацаанд гаргахгүй юм бол ард түмэн тэсвэр тэвчээрээ алдаж байна,
өөө тиймүү 1-р сарын 23нд хүмүүсээ очиж жагсацгаана шүү,бүгдээрээ чадна,ард түмэн ялна,энэ хуулиа яаралтай хугацаанд гаргахгүй юм бол ард түмэн тэсвэр тэвчээрээ алдаж байна,
2013.05.21ний мэдээг хэн ч уншихгүй.ялангуяа энэ сэтгэгдлүүдийг бол бүр ч уншихгүй.Өдөр бүрийн шинэ мэдээнүүд дор энэ хүсэлтүүдээ бичээчээ
Өршөөлийн хуулиа батлаачэээ 2014оны 01-сарын 23ны өдөр жагсана гэсэн очинооо 12 цагаас гэсэн шүү тараагаарай талбай дэээр
Өршөөлийн хуулиа батлаачэээ 2014оны 01-сарын 23ны өдөр жагсана гэсэн очинооо 12 цагаас гэсэн шүү тараагаарай талбай дэээр
Өршөөлийн хуулиа батлаачэээ 2014оны 01-сарын 23ны өдөр жагсана гэсэн очинооо 12 цагаас гэсэн шүү тараагаарай талбай дэээр
АРД ИРГЭДИЙН ДУНД АСАР ХҮЛЭЭЛТ ҮҮСЭЭД БАЙНА ШТЭЭ МӨНГӨТЭЙ НЭГЭНД ҮЙЛЧИЛДЭГ БОЛЧООД БАЙНА. МӨНГӨГҮЙ НЭГ НЬ ШОРОНД ОРЖ БАЙНА. АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛ НИЙГМИЙГ НОЁРХООД ДИЙЛЭХЭЭ БОЛИОД БАЙНА ШТЭЭ ЦААНА ЧИНЬ. ЭНЭ ОЛОН ХҮНИЙ ЦААНА ОЛОН МЯНГАН ИРГЭН БАЙНА. САНААНДГҮЙ БАЙДЛААС АЛДАЖ ОНОСОН ХҮН БАЙНА. ӨРШӨӨЛИЙГ ГАРГАХ НЬ ЗӨВ ХУУЛЬ ИРГЭДИЙН ДУНД ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ. ЭНХБАЯР ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭЭД БУСАД АРД ИРГЭД БИШ ЮМУУ
өршөөлийн хуулийг батлуулөахаар иргэд нэгдэнэ 2014оны01сарын 16ний өдөр 12 цагаас чингис хааны талбай дээр
ӨРШӨӨЛИЙН ХУУЛИА ХУРЛАН ГАРГААЧЭЭ,ЮУГАА ХҮЛЭЭГЭЭД БАЙГААН.ӨӨР БУСАД ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ХУУЛЬ ТЭР ДОРОО Л БАТЛАГДЧИХДАГ БАЙЖ.
orshoolin huul heze heregjij ehleh geed bnaa vaasan udaj bna
өршөөлийн хууль худлаа болсон байх даа.Эрх баригч нам сөрөг хүчнийхээ боловсруулж оруулж ирсэн энэ мэт олон нийтээс өндөр оноо очков авах хууль батлах нь бараг боломжгүй.Харин эрх баригчидын боловсруулаад байгаа эрүүгийн хуулийг шинэчлэн Гэмт хэргийн тухай хууль санаачилан оруулж ирсэн нь батлагдах магадлал маш өндөр байна.Харин хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй л байна даа.Энэ хууль батлагдсанаар нийт ял эдэлж буй хүмүүсийн хамгийн багаар бодоход 30 хувь нь суллагдан гэж Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж сарын өмнө ТВ Радио болон олон нийтийн хэрэгслүүдээр сонсгол тавьж байхдаа мэдэгсэн юм.Одоо энэ хуулий л хүлээж шахаж шаардах нь зүйтэй болов уу...Гэхдээ олон хүн орж уншдаг News.mn Zindaa.mn Mass.mn гм сайтуудаар өдөр бүр шахаж шаардах хэрэгтэй байх даа
энэ их өөдгүй хүн дээ.Харагдаж байгаа шигээ биш.Хуурамч
Оюунбаатар гишүүнийг овоо шударга хүн байна даа гэж бодож байлаа.Гэтэл Энхбаяр дарга нь уучилалаар гарснаас хойш таг чиг болсонд нь энэ хүнд итгэхээ больсон.Олон мянган хүний эрх ашгийг ганцхан Энхбаярыг сулласанаар амыг таглаж арчаагүй болгосон юм...
худлаа яриад тэнээд баяжаад явдаг ерөнхийлөгчөө ард түмэн чинь хоногийн хоолгүй байна та нар луйвардаж идээд нэг цагт энхбаярдана шүү яана
оюутнууд 70 өгөхгүй бол элбэгдортой уулзана шүү тэр өөрийгөө гаргах гэж биднийг хөдөө гэрт хариулаагүй мөнгөтэй болгоно гэж амалсан бүгд очно шүү одоо 3 жил биднээс нуугдав гэж дээ
оюутнууд 70 өгөхгүй бол элбэгдортой уулзана шүү тэр өөрийгөө гаргах гэж биднийг хөдөө гэрт хариулаагүй мөнгөтэй болгоно гэж амалсан бүгд очно шүү одоо 3 жил биднээс нуугдав гэж дээ
элбэгдоржоо өршөөлөө хурдан гаргаачээ маяг минь хүн л юм бол чи хэлсэндээ хүрээч гадаадад зугаалах чинь багадаад байна уу нөгөө оюутны мөнгө яасан эхчүүдийн сая төгрөг яасан худалч минь
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ НИЙГЭМД ЯМАР ИХ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖ БАЙГААГ мэдэж байна уу ОДОО ЯМАР НЭГЭН ШИЙДВЭР ГАРГАХ БОЛООГҮЙ ЮМУУ ЯМАР ИХ ЭХ ҮРС ИТГЭЖ МАРГААШ ЯАХ БОЛ ГАРАХ БОЛ УУ ГЭЖ ХҮЛЭЭЖ БАЙНА Ш ДЭЭ УГААСАА Л ЯДАРЧ ЗОВЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛЭЭР НААДАЖ ГОРЬДЛОГО ТӨРҮҮЛЖ ТОГЛОХ ХЭРЭГТЭЙ Л БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА
өршөөлийн хууль хэзээ хэлэлцэх вэ? аймар их удаж байна ш дээ цагаан сараар хэд хоног амрах хууль тийм чухал юмуу тэнд ч энд ч ямар их хүн их хүлээж шаналж байхад бүх хүмүүс хүн алж хулгай мөнгө идээгүй ш дээ залуу насандаа жижиг зүйлээс болж алдаад хамаг залуу насаа хатуу төрийнхөө шоронд маргааш гэж хүлээж байгаа залуусаа бодооч
өршөөлийн хууль хэзээ хэлэлцэх вэ? аймар их удаж байна ш дээ цагаан сараар хэд хоног амрах хууль тийм чухал юмуу тэнд ч энд ч ямар их хүн их хүлээж шаналж байхад бүх хүмүүс хүн алж хулгай мөнгө идээгүй ш дээ залуу насандаа жижиг зүйлээс болж алдаад хамаг залуу насаа хатуу төрийнхөө шоронд маргааш гэж хүлээж байгаа залуусаа бодооч
Өршөөлийн тухай хуулийг хүлээж байгаа олон сайхан аавын хүү, ээжийн охидууд эмэгтэйчүүд эхүүд байна шүү дээ. Ялимгүй зүйл дээрээс алдаж онож төрийн хуулиар шийтгүүлж, ар гэр амраг хань, алаг үрс нь тэсэн ядан хүлээж буй бусад иргэдээ хэзээ өршөөл үзүүлэх юм вэ. Тэд Энхбаяр шиг энэ улс орныг тонон зарж ард түмний авдрыг ухаагүй шүү дээ. Авилгач луйварчин суллагдаж байхад архи ууж агсан тавьсан найзынхаа дэргэд аашыг нь дарах гээд зогсож байсан аавын хүүд хам гэсэн зүйл ангиар 5-10 жил аваад Ардчилсан орныхоо шоронд амьдаараа хатаад сууж байна шүү дээ. Тэднийгээ наад луйварчдынхаа оронд суллаачээ. Ерөнхийлөгчөө, Эрхэм улсын их хурлын гишүүдээ. Тэднийгээ суллуулья ард түмээн. Шоронд байгаа хүү охидоо хүлээж суугаа аав ээж нараа.
Өршөөлийн тухай хуулийг өргөн бариад нэлээд удлаа ш дээ. Нийгэмд тэр чигээр нь хүлээлт үүсгэчээд таг болдог ямар хаашаа ийн. Цаана чинь хэлмэгдэж буруу шийтгүүлсэн өчнөөн төчнөөн хүн байна. Тэр хүмүүсийн цаана эцэг эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд гээд бөөн бөөн гэр бүл сэтгэл санаагаараа цуг шаналж байдаг. Хүмүүсийн сэтгэл санаагаар тоглохоо боль
Өршөөлийн тухай хуулийг өргөн бариад нэлээд удлаа ш дээ. Нийгэмд тэр чигээр нь хүлээлт үүсгэчээд таг болдог ямар хаашаа ийн. Цаана чинь хэлмэгдэж буруу шийтгүүлсэн өчнөөн төчнөөн хүн байна. Тэр хүмүүсийн цаана эцэг эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд гээд бөөн бөөн гэр бүл сэтгэл санаагаараа цуг шаналж байдаг. Хүмүүсийн сэтгэл санаагаар тоглохоо боль
Өршөөлийн тухай хуулийг өргөн бариад нэлээд удлаа ш дээ. Нийгэмд тэр чигээр нь хүлээлт үүсгэчээд таг болдог ямар хаашаа ийн. Цаана чинь хэлмэгдэж буруу шийтгүүлсэн өчнөөн төчнөөн хүн байна. Тэр хүмүүсийн цаана эцэг эх, эхнэр, нөхөр, үр хүүхэд гээд бөөн бөөн гэр бүл сэтгэл санаагаараа цуг шаналж байдаг. Хүмүүсийн сэтгэл санаагаар тоглохоо боль
дүү минь хүн алаагүй байж хажууд нь сууж байгаад гэмт хэрэгтэн болж уг нь эзэн тодорхой байсан тул хүний худлаа үгээр хэрэгтэн болж 17,6 -н сарын чанга дэглэмтэй ял авсан 2006 оны 02 сараас 2013,10 сар хүртэлх хугацаанд ажлын хоногтой нийллээд 8-н жил 6-н сар болж байна дүү минь энэ өрөнхийлэгчийн гаргасан өршөөлийн хуулинд багтах болов уу?
Сургуульд байхад өдөр бүр л болдог зүйл. Жишээ нь 1 том ангийн хүүхэд бага ангийн хүүхдийг дээрэлхээл 100, 1000 төгрөг авдаг. Байнга л ийм зүйл болж байдаг. Гэтэл хүүхдүүд багаасаа гэмт хэрэгт бэлтгэгдэж байна. Гэмт хэрэг хийж байгаагаа мэдэхгүй гэтэл эцсийн үр дүнд нөгөө хүүхэд том болоод сурсанаараа найз нартайгаа явж байгаад 1 хүн дээрэмдээд 1000 төгрөг авлаа. Тэд бүгд доод тал нь 3 аас 5 жилийн ял авна. Ямар ч өмгөөлөгч, мөнгө төгрөг нэмэргүй. заавал шоронд орно. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь анхаарал тавих хэрэгтэй. За тэгээд өршөөл гарвал энэ залуус дахиж хэзээ ч хүн дээрэмдэхгүй л болвуу. Эцсийн эцэст тэр залуус яах вэ жоохон юм үзээд, зовоод гарна. Харин ард нь үлдэх аав, ээж, үр хүүхдүүд, эхнэрүүд амьдын хагацал зовлонг үзнэ дээ. Бас мөнгө төгрөг хичнээн орох бол. Хммм монголын хууль үнэхээр зохимжгүй байна аа монголд.
Өршөөлийн хууль гарвал монголын олон олон гэр бүлүүд аз жаргалтай сайхан амьдрана даа. 8000 ялтаны цаана 80000 хүний сэтгэл зовж байгаа. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдоод учираа олохгүй шоронд орчдог. Хуулийн мэдлэг муу, мэдээлэлгүйгээсээ болоод залуус алдаж байна. Харин олон дахин гэмт хэрэг хийгээд байвал шоронд хоригдох нь зүйтэй. Тэгэхлээр ӨрШөөлийн хууль яг энэ анх удаа алдаад орсон залууст л хүртэх хэрэгтэй гэж бодож байна даа. Гадаадын өндөр хөгжилтэй улсуудын жишээг хар л даа. Хэзээ ч ийм зүйл байхгүй.
urshuuliin huuliig batuulhiin tuld ard irged jaaxan sanaalax xeregtei ym bish uu odoo tag bolchood bna asuuj surj newtruuleg hiisen ch yaxaaw dee
Энэ хууль зөв хууль бна.Үнэхээр ард иргэддээ хүрч чадах юм бол хэлмэгдсэн гүтгүүлсэн хүмүүс маш олон бдаг юм билээ,бид л мэдэдгүй болхоос шүүх,цагдаа,прокурор үнэхээр худалдагдсан бдаг юм билээ шүү. Тэдэнд үнэн зөв гэдэг зүйл, өргөсөн тангарага юу ч биш юм билээ. Хурдан батлагдаж амьдийн хагацлууд элэг нь дэвтээсэй.
энэ хуулийг хурдан батлаад хоригдолуудийг суллад өгөөч бүх хоригдол дотроо муу юм агуулж байдгүй шдээ
өршөөлийн тухай хуулийг ямар их хүлээж байна аа хурдан батлагдаад сайхан амьдрах юмсан даа хурдан батлаад өгөөч дээ [хариулах]
:жил нь 70% орсон тохилд өршөөл үзүүллэхүү гэхдээ төлбөртэй
harin odoo narand baigaa hulgaich nar urshuuliin huulid hamragdah geed hereg hiih ni ihseh bh ard irged urshuuliin huuli gartal bolgoomjtoi sonor seremjtei bsan deer dee
urshuuliin huulind ter enhbayariin zuil angi chini hamaaragddag yum bish. yamar ch oilgoltgui bj olon doloon yum yarihiin zarim humuus. 14 terbum tugrug idsen Chimedtseren gehed l zuunharaagiin shorond munguur honog avsaar bgaal hedhen jil suugaal garlaa sh dee. getel 10000 tugrugnuus bolood 10jil avsan hun bdag shdee arai l denduu.
Энэ ёстой зөв хууль, хүчээр ял тулгуулж хэрэг хүлээсэн, хэлмэгдсэн, худал мэдүүлгээр гүтгэгдэж орсон хүмүүс талаас илүү нь байгаа, үлдсэн нь хэрэг хийсэн ч хийсэн хэрэгт нь ахадсан хүнд ял авсан хүмүүс байгаа. Цагдаа, прокурор шүүгч нар бол үнэхээр МАФИ шүү, дуртайгаа шоронд явуулна, хүссэнээ ялаас мултална,,, аймар гарууд ш дээ, хүчээр хүн амины хэрэг тулгаж яллачаад, давж заалдвал ялыг нь нэмээд өгийшүү, хохьчийшүү гээд араас нь өмгөөлөгч рүү нь утасддаг шүүгч дэлхий дээр МОНГОЛД л байгаа. Ашиг нь юу юм? цагдаа прокурор шүүгч 3 гомдол барагдуулсан, шийдсэн хэрэг нь давж заалдах гомдол гаргаагүй шүүгч КОК авна, хүн амины хэрэг илрүүлсэн цагдаа цол нэмнэ, гудамжинд мөрөөрөө явж байсан аавын хүүхэд, хүний хань, хүүхдийн аав шоронд хатна.... Энэ бол зүгээр түм бумаас ганц л жишээ...
ene huuli n hezee batlagdah wee hariulah hun bn uuuuuuu? asuus gazar bn uu heleed uguuch
энэ хуулийг хурдан батлуулах болтугай, үр хүүхэд, хань ижил нь бэтгэрч байна гэдгийг энэ засагт сууж байгаа нөхдүүд ойлгодоггүй юм уууууу, өөрсдөө энэ зовлонг үзээгүй болохоор л ингэж удаж байгаа байх даа бодвол
энэ хууль хурдан гарах хэрэгтэй байна.яагаад гэвэл үр хүүхэд санаж бэтгэрч байгаа шүү дээ.
Өршөөлийн хуулиа хурдан батлуулаач, олон хүн энэ хуулийг хүлээж байна. Анх хэрэг хийсэн, ялангуяа авто ослын хэргээр шийтгэгдэж буй хүмүүсийг өршөөж өгөөч, хавраас эхлээд батлагдана гээд л хүлээгээд байдаг, Энхбаяр авлигч, албан тушаалаа хэтрүүлэгч шоронгоос гарчихаад зүгээр нь гадаад орноор аялаад явж байна. Гэмгүй шахуу, нэг удаа алдаа хийсэн хүмүүс, тэдний ар гэрийнхэн хүлээгээд л байж байна. Нийгмээрээ энэ хууль батлагдахыг хүлээгээд л, өдөр өнгөрөөд л байх юм даа.
өршөөлийн хуулиа хурдан батлаач ээ олон сар л ярилаа
өршөөлийн хууль батлагдвал монголйин олон эмэгтпэйчүүд нялх хүүхдүүдийн магнай тэнийх байхдаа
энэ хууль хэзээ батлагдаж хэрэгжих юм бэ энэ сарын 19 нд гэсэн сураг байна үнэн үү
САнаандгүй байдлаас ял идлэж байгаа хүмүүс цаана чин их байна штэ хэдэн тэр бумаар нь идсэн Хүмүүс зүгээр яваад байна байна. Ухаарсан хүн байгаа тэр дунд чин ангилж үзээд гаргах хэрэгтэй гэж бодож байна ард иргэдийн дунд асар их хүлээлт бий болчоод байна ХУУЛЬ ИРГЭН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ, энэ хууль батлагдаасай л гэж бодож байна. амьдралдаа алдсан хэн ч байж болно шд, тэр хүмүүст ар гэр, хань ижил, үр хүүхэд байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй, монголын нэг өрх айл ч гэсэн элэг бүтэн амьдраасай гэж бодож байна, ганц Энхбаяр биш шд. НИЙТ МОНГОЛЫН АРД ИРГЭДЭД МАШ ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ ХИЙГЭЭГҮЙ ХЭРГИЙН ТӨЛӨӨ ЯЛ АВААД ЯВЖ БАЙГАА ХҮН ОЛОН БАЙНА ДЭМЖИЖ БАЙНА. ОДОО БАТАЛХАЛ ҮЛДСЭН ДЭЭ /ӨӨРИЙН БУРУУГҮЙГЭЭС БОЛЖ ОРСОН ЗАЛУУЧУУД ЗӨНДӨӨ БАЙДИЙН БАЙНА ЛЭЭШДЭЭ ОЛОН ЖИЛ ГАРГАГҮЙ ЮМ ЧИНЬ ОДОО ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ТАМИНЭЭ /АР ГЭР ЭЦЭГ ЭХИЙНХЭН СЭТГЭЛ САНАА ЯМАР Л ОЛИГТОЙ БАЙХАВ ДЭЭ
энэ хоригдож байгаа хүмүүсийн дунд үнэхээр хийсэн хэрэгтэй гэмшиж сайхан амьдрахыг хүссэн хүмүүс маш олон байгаа 1 хүний цаана түүний үр хүүхэд эцэг эх гээд маш олон хүн шаналж байгаа тиймээс өршөөлийн хуулиа баталж энэ олон хүнийг элэг бүтэн сайхан амьдруулах хэрэгтэй шдээ
Яг үнэн өршөөлөө хайрлаач
Өршөөгөөч
Өршөөлийн хуулиа хурдан гаргаачээ ЭЭбий
өршөөлийн хууль батлагдвал олон олон хүмүүсийн гэр бүл үр хүүхдийнх нь магнай тэнийх нь ойлгомжтой. хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн тэдгээр хүмүүс дотроос гэмт хэрэг хийх нь бүү хэл гүтгүүлж хэлмэгдсэн олон хүмүүс байгаа. тиймээс энэ удаагийн өршөөлийн хуулийг заавал батлаач!!!
Яг үнэн өршөөлөө хайрлаач
өршөөлийн хууль батлагдвал олон олон хүмүүсийн гэр бүл үр хүүхдийнх нь магнай тэнийх нь ойлгомжтой. хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн ч гэсэн тэдгээр хүмүүс дотроос гэмт хэрэг хийх нь бүү хэл гүтгүүлж хэлмэгдсэн олон хүмүүс байгаа. тиймээс энэ удаагийн өршөөлийн хуулийг заавал батлаач!!!
өршөөх хэрэгтэй
Хүн амьны хэрэгтэй хүн ч гэсэн хүн ш дээ. Анхаарал болгоомжгүйгээс, эсвэл олны үймээнд ороонд салгах гээд дараа нь хамгийн сүүлд хүрсэн хүн нь өөрөө хүн амьны хэрэгтэн болоод явсан хэрэг зөндөө бий. Тиймээс шууд бус санаатай, анхны, мөн засрал хүмүүжил нь сайн, эргээд гараад ирэхэд хүн чанараа алдаагүй хүмүүсийг заавал жилийг нь гүйцээх гээд суулгаад байх шаардлага байна уу. Энэ хуулийг уул нь эрт гаргавал зүгээр ш дээ. Алдсан оносон, айсан, зовсон, ичсэн зөндөө хүмүүсийн нүүр наранд гарч амьдралаа үргэлжлүүлэх байлгүй дээ. Бүх хүнийг муу хүн гэж үзэх албагүй....
өршөөлийн тухай хууль нь чуулганд өргөн баригдсан уу
өршөөлийн тухай хууль хэлэлцэгдэж байгаа юу
онц хэрцгий хэрэг үйлдснээс бусад хэрэг үйлдсэн хэрэгтэнүүдэд жил хамаарахгүйгээр бүгдэд нь тодорхой хэмжээний өршөөл үзүүлэх нь зүйтэй. Ялангуяа санамсаргүй үйлдсэн анх удаа үйлдсэн хүнд, хүндэвтэр хэргүүдийг өршөөх хэрэгтэй.Маш буянтай хууль батлагдана гэж итгэн хүлээж байгаа олон ээж, аав эхнэр нөхөр, үр хүүхдүүд байна. Буянтай шийдвэр гаргаасай.
Энэ хууль эрт гарах ёстой байсан юм. Заавал Энхбаярт зориулж байна гээд цаана нь байгаа олон мянган аавын хүү ээжийн охинийг хохироож болохгүй санагдана. Тэд Энхбаяраас болж хохирох ёстой гэж үү? Энэ хууль маш зөв утга агуулгатай гарч байгаа нь маш их таалагдаж байна. Жишээ нь хохиролоо 100 хувь барагдуулсан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэнд үйлчлэхгүй гэдэг нь маш зөв шийдвэр байна. Манай төрийн томчууд хааяа ч гэсэн ард иргэддээ хандсан ийм зөв зүйл хийж баймаар юм даа. Илүү олон ард иргэдрүүгээ хандсан зөв шудрага чанартай зүйлийг хийхийг хүсье.
Санамсар, болгоомжгүйгээс анх удаа хийгдсэн хүнд гэмт хэргийг ч гэсэн 100% чөлөөлмөөр байна.
Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэдэг чинь бусдад учруулсан хохирол бага гэсэн үг. Хэдий бага ч гэсэн тэр мөнгийг төлөх чавдаргүй бол өршөөлд хамрагдахуу гээд асуумаар байна. Хууль санаачлагч нараас Засарч хүмүүжсэн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч 3 сая төгрөгийн хохирол төлж чадахгүй бол энэ хуулинд хамрагдахуу гэж асуумаар байна Энэ мөнгө байхгүй ядуу хүмүүс яах вэ.Хаанаас яагаад ч олдохгүй байдаг. Гэтэл гармаар байдаг Ийм хүмүүс олон байгаа шүү дээ Хууль санаачлагчид судалгаагаа худлаа гаргасан байна.Ийм мөнгө олдохгүй хүмүүс олон байгаа. Энэ мөнгийг төлж чадахгүй болохоороо шоронд орсон Гэтэл хохирол төлөхийг шаардах нь өрөөсгөл баячуудад зориулсан хууль байна.
3-н жилээс доош жилтэйг өршөөнө гэдэг чинь Энхбаяртаа зориулсан хууль байна.Хэрвээ өршөөж байгаа юм бол учруулсан хохиролгүй. Хүн амьны хэрэггүй анх удаагаа алдаж орсон анхны хэрэгтнүүдыг бүгдийг нь өршөөлдөө хамаруулах ёстой. Энхбаярын 7-жил нь хэвээрээ байсан бол 7-н жилээс доош ялтайг өршөөнө гэж оруулах байсан байх да
balairchihsan ym.herve sullagdval ene uls chin gants honogiin dotor yuch bish bolno shuu dee
Хамгийн их уншсан