Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн урлаг, спортын авьяаслаг хүүхдүүд ОХУ-ыг зорино


ОХУ-ын Новосибирск хотноо Олон улсын хүүхдийн “Спорт- Соёл урлаг-Оюун ухаан” наадам ирэх сарын 10-наас долдугаар сарын 10-нд болох гэж байна. Эл наадамд манай улсаас 87 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Энэ талаар нийслэлийн Биеийн тамир спортын газрын мэргэжилтэн Н.Өлзийжаргалаас тодруулахад “ОХУ-д болох гэж буй энэхүү наадам нь их нэр хүндтэй. Манай улсын хувьд анх удаа оролцохоор болж спортын хэд хэдэн төрөлд хүчээ үзэхээ илэрхийлсэн. Тухайлбал, сагс, волейбол, шатар, чөлөөт, бөх, ширээний теннис, чөлөөт бөх гэх мэт төрөлд оролцоно.
Олон улсын хүүхдийн наадам маань спорт, урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг учраас шилдгийн шилдэг хүүхдүүд оролцож байгаа гэхэд буруудахгүй байх. Нийтдээ урлаг, спортод  авьяастай 63 хүүхдийг 14 дасгалжуулагчийн хамт удахгүй ОХУ-ыг зорино” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан