Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний толгойд орсон харандааг гаргаж авчээ

Германы эмч нар нэгэн Афган залууд мэс засал хийж, толгойд нь хэзээ ч юм орчихоод олон жил зовоож байсан харандааг гаргаж авчээ. 24 настай залуугийн толгойд 10 см орчин урт харандаа орчихсон байсан гэнэ. Гэвч залуу өөрөө энэ тухай огтхон ч мэдээгүй өдий хүрсэн бөгөөд толгой нь өвдөж, хамраас нь шингэн зүйл гоожиж, нүдний хараа нь муудаад байхаар эмнэлэгт хандсанаар толгойд нь ямар нэг зүйл байгааг олж мэдсэн байна. Өвчтөн яаж харандаа толгойд нь орсныг сайн мэдэхгүй байгаа ч хүүхэд байхдаа нэг удаа газар унаснаас хамраас нь их хэмжээний цус алдсаныг л санаж байгаа гэнэ.  

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан