Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Петро Чайна Дачин тамсаг” компанийн монгол ажилчдын цалинг нэмэхээр болжээ

Дорнод аймагт газрын тосны хайгуул,  олборлолтын үйл ажиллагаа явуулж буй хятадын хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин тамсаг” компанийн монгол ажилчид цалин хөлсөө нэмэгдүүлэх, үргэлжилсэн ажлын цагийг багасгуулахаар ажил хаяад байсан юм. Тэгвэл тус компанийн удирдлагууд ажилчдын үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээр хийхээр болсон билээ. Харин хэлэлцээрээс монгол ажилчдад нааштай хариу гарчээ. Компанийн удирдлагууд монгол ажилчдын цалинг тус бүр 50-120 ам.доллараар нэмэгдүүлэхээр тогтсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан