Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго мөнгө угаасан хэргээр хоригджээ

Иргэн О.Эрдэнэсолонгод холбогдох хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. О.Эрдэнэсолонго нь өөрийнхөө нэрийн дансаар Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 хоорондо нийтдээ 13.9 тэрбум төгрөг, онц их хэмжээний гадаад валютыг угаасан байж болзошгүй хэргийг шалгаж байгаа аж. Сэжигтэн О.Эрдэнэсолонгын нөхөр нь тухайн үеийн яамны сайд, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэр бүхий хүн аж. Их хэмжээний мөнгийг бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт ЭХ-ийн 166, хууль бусаар хөрөнгөжих хэрэг нь ЭХ-ийн 270 дугаар зүйл анги зөрчсөн гэмт хэргийн шинжтэй байгаа учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг тус хэрэгт холбоотой этгээдүүдийг цагдан хорьж, хөрөнгийг нь битүүмжилжээ. Мөн интерпол, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.
Хэрэв нэр бүхий УИХ-ын гишүүний гэргийтэй холбоотой энэ хэрэг нотлогдвол, эл хэрэгт УИХ-ын гишүүн холбоотой нь тогтоогдвол тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос хуульд заасны дагуу УИХ-д тавих аж.
Эх сурвалжуудын хэлж байгаагаар О.Эрдэнэсолонго нь УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр аж.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Энэ МАН-аас чинь мөнгө идээгүй хүн үлдэх нь үү, та минь ээ
ZTE-s avilgadsan mungu baihaa said yaj medhev ehneriin n hiisen ajil bailgui dee
UU za za, Bolovsroliin salbariin hurenge ingeed MAN-iin luivarchnii garaar orood duussan yum bna l daa. Daan neg tolgoigoo salgaluulaad daljignaad baidag baisan yum aa, ter Otgonbayar. Namdaa bas hagasiig ni ugsen dee. Hagasiig ni ursen dee, Tegeheer unee helj baigaagaas ch ihiig idej l dee.
Хамгийн их уншсан